
Өнөөдөр УИХ-ын чуулганд МАН-ын гишүүд оролцсоноор шинэ парламент анх удаа элэг бүтэн хуралдлаа. Монгол улсын 27 дахь ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томилсноор чуулган өндөрлөлөө. УИХ-ын дарга З.Энхболд: "Ерөнхий сайдыг томилсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж ирэх ёстой. Энэ асуудал орж ирэхээр байнгын хороод ажлаа эхэлнэ" гэв.