
Төв болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, баруун зүгийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.