Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болдбаатар: Сайн кино хийх гэж зүтгэхийн хэрээр бид их эрсдэл үүрдэг. Ёстой дуртайдаа л кино хийж байна

2012-8-10
0
ЖИРГЭХ
 “Lion action” продакшны жүжигчин, найруулагч Б.Болдбаатар “Хийморь” нэртэй шинэ киноны зохиолоо дуусчээ. Киночид гэх хүмүүсийн жаргал, зовлон дунд байдаг түүнтэй уран бүтээл, Монголын кино урлагийн талаар ярилцлаа.
 “Lion action” продакшны жүжигчин, найруулагч Б.Болдбаатар “Хийморь” нэртэй шинэ киноны зохиолоо дуусчээ. Киночид гэх хүмүүсийн жаргал, зовлон дунд байдаг түүнтэй уран бүтээл, Монголын кино урлагийн талаар ярилцлаа.

_DSC4583- “Lion action” продакшн шинэ кино зохиолоо дуусчээ. Ямар нэртэй кино хийхээр ханцуй шамлаад байна вэ?
- Миний зохиолыг нь бичсэн “Хийморь”  нэртэй уран сайхны киноны зохиол дуусаад байна. Энэ кино нь нэрнээс нь сонсоход ч морины тухай. Наадмын талбайд хурдан морь давхиад ирж байхад хүн болгоны сэтгэл хөдөлж, самсаа нь шархирдаг. Тийм гоё торгон мэдрэмжийг киногоор үзүүлэхийг хүссэн. Ер нь бол хурдан морь, монгол ахуй, монгол эр хүний мориндоо хандах хандлагыг харуулахыг хичээж байна. Одоо мөнгө санхүү, зурагт авалтын асуудал үлдээд байгаа. Зураг авалт арай эхлээгүй байгаа.

- Зураг авалтыг хаана хийхээр төлөвлөж байгаа вэ? Та өөрөө морь хэр сонирхдог вэ?

- Би морь зүслэхдээ сайн биш. Гэхдээ монгол хүн юм чинь наадмын уралдаан үзэх дуртай. Үзээд бусдын адил самсаа шархирдаг тийм л хүн. Энэ кинонд өвлийн уралдааны хэсэг гарна. Жаахан хүүхдүүд өвөл даараад гар нь бээрчихсэн ирдэг. Уяач хүүхдүүдийн тэвчээр, хатуужлыг мөн харуулна гэж бодож байна.

- Морины тухай сайхан киноны зохиол бэлэн болжээ. Санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Найруулагчид санхүүжилт олох хамгийн хэцүү гэж ярьдаг? Бас киноны ашиг орлого гээд ..?

- Найруулагч, жүжигчин болгон энэ тухай ярьдаг ч эцсийн үр дүн нь гардаггүй. Энэ асуудлыг манай сэтгүүлчид ч гэсэн тод томруунаар гаргаж тавиасай гэж хүсдэг. Өнөөдөр мэргэжлийн сургуулийг нь төгссөн хэдэн найруулагч, жүжигчид, кинонд сэтгэлээ зориулсан энэ хэдэн хүний нуруун дээр Монголын кино урлаг байна. Гэтэл ямар ч төрийн бодлого байхгүй. Соёлын яамнаас ямар бодлого тодорхойлж байгаа нь тодорхой биш. Өнөөдөр яаж ийж байгаад амьтан ах дүүгээсээ өр тавьж киногоо хийж байгаа нь үнэн. Эсвэл зарим нь орон байраа  барьцаалж мөнгө олох жишээтэй. Үнэндээ миний хувьд кино хийх хөрөнгө мөнгөө найзуудаасаа л олдог. Гэхдээ хийсэн, хийх гэж байгаа киногоо сайн сурталчилбал залуучууд тусална байх.
_DSC4583

- Хамгийн сүүлд таны тоглосон “Помагите нам” кино театруудаар гарсныхаа дараа багагүй орлого олсон гэж дуулсан юм байна?
- Би цалин аваад кинонд тоглосон болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь Монголын киночид сайн кино хийе гэж зүтгэснийхээ хэрээр их эрсдэл хүлээдэг. Нэг киног хуруу хумсаа хугалах шахаж хийлээ ч дараа нь кино театрт гаргах гээд асуудал үүснэ шүү дээ. Хүмүүс киночдыг маш их мөнгө олдог гэж боддог. Гэтэл тийм биш. 200 сая төгрөг оллоо гэхэд 50 хувь буюу 100 саяыг нь кино театр нь авчихдаг. Гэтэл нөгөө кино хийсэн хүмүүс бүх реклам сурталчилгаа, рискээ өөрсдөө үүрдэг. Өнгөрсөн онд гэхэд 45, 46 кино гарлаа.  Бүгд л сайн кино хийхийн төлөө хичээж байгаа. Дээр нь кино театрт киногоо гаргах цаг дээр байнгын зөрчилтэй байдаг. Ихэнх нь гадаад кино гаргах хүсэлтэй болчихсон байна шүү дээ.

_DSC4583- Манай үзэгчид ч гэсэн Монголын гэхээсээ гадаад кино руу хошуурдаг болсон байна?
- Ийм техник технологи, мэдээллийн эрин үед тэгэхээс ч аргагүй. Холливуудын сор болсон сайн кинонуудыг интернэтээр татаад л үзчихэж байна. Монголын киночдоос ч бас тэр зэргийн бүтээл шаардана. Өндөр түвшинд хийгдэж байгаа гадны киноны хажууд манайх муу гэж хэлэх нь гарцаагүй. Үнэхээр техник, технологи, санхүүгийн хувьд Монголын кино олон зүйлээр дутуу байгаа нь үнэн юм. Өнөөдөр театрт кино үздэг хүмүүс нь оюутнууд, сургуулийн хүүхдүүд байгаа. Ганц нэг гэр бүлээрээ кино үздэг хүн бий. Бусад нь юун кино манатай амьдралын төлөө зүтгэж байна шүү дээ.  Гэхдээ бид олон юмаар дутуу байгаа ч сайн хийх гээд үзээд л байна. Дэмжээд өгвөл ирээдүй байгаа.

- “Lion action” продакшны “Найз” кино цөөхөн хоног гараад тайзнаас буусан. Дараагийн ангийг хийхээр төлөвлөж байгаа гэсэн?

-Тийм ээ. Миний хувьд 2010 онд “Line action” гэдэг продакшн байгууллаа. Надтай хамт миний итгэлтэй  хоёр, гурван дүү ажилладаг. Манай продакшн 2011 онд “Найз” гэдэг уран сайхны кино хийлээ. Эрчүүдийн нөхөрлөл, итгэлцлийн тухай кино. Залуучуудад хүрсэн сайхан кино болсон. Даан ч үзээсэй гэж бодсон хүн болгон үзэж амжаагүй. Үзэгчдээс дахиад “Найз”-ыг дэлгэцэнд гаргаач ээ гэсэн хүсэлт олон ирж байгаа болохоор энэ сарын сүүлээр театруудаар гаргахаар төлөвлөж байна.

- Кино найруулагчид, зохиолчдын бас нэг байнга хөнддөг асуудал нь зохиогчийн эрхийн асуудал байдаг. Дэлгэцнээс буусан даруйдаа эсвэл гарч байхдаа интернэтээр цацагддаг. Үүнийг зохицуулах арга хэмжээ авахгүй байх шиг?
- Энэ үнэхээр хэцүү асуудал. “Бодлын хулгайч” гэхэд л маш хурдан интернэтээр цацагдсан. Одоогоор үнэхээр яах ч арга алга байна. Боловсролын яамд кино хариуцдаг дарга, цэрэг байдаг л байх. Тэд нар өнөөдөр ямар үүрэгтэй вэ гэдэг нь ч тодорхойгүй. Цаашлаад Монголын кино урлагийг яаж хөгжүүлэх нь тодорхойгүй. Яг үнэндээ дуртайдаа л хүмүүс кино хийж байна шүү дээ. Би л гэхэд миний хийсэн, тоглосон киног хүмүүс театрт үзээд уйлж, инээхийг харж суух нь надад жаргал.  Хүссэнээрээ үзэгчдийг удирдаж чадах тийм кино хийхийг хүсдэг. Тэр нь мелодрам байх болно.

-Тэгвэл мелодрам кино хийнэ гээд бас төлөвлөчихсөн байх нь ээ?

- Би өөрөө инээдмийн кинонд ихэвчлэн тоглодог ч хүний сэтгэлийн утсыг хөндсөн тийм мелодрам кино хийхийг хүсдэг. Мөн Архангай аймгийн тухай 50 ангит кино хийнэ гэж бодож яваа. Манай аав, ээж хоёул Архангай аймгийн уугуул, цэргийн хүмүүс. Би хотод төрсөн ч тэр нутагт их хайртай байдаг.  Би чинь айлын том, доороо хоёр дүүтэй.  Одоо бол эхнэр хоёр хүүгийн хамт амьдарч байна.
 
_DSC4583-Жүжигчид хөрөнгө санхүүгийн асуудлаас гадна бидний хийсэн бүтээлийг үзэгчид ч, төрч үнэлээсэй гэж хүсдэг. Таны үеийнхэн дунд их хөдөлмөрлөсөн ч шагналд тодорхойлогдож чаддаггүй олон жүжигчид байдаг байх?
- Би Хүүхдийн ордны драмын дугуйланд явж байгаад СУИС-д Найдандорж багшийн ангид орсон. Манай ангийн Доржсүрэн, Баатархүү, Аглуу, УДЭТ-ын жүжигчин Түвшинхүү гээд сайхан найз нараараа бахархдаг.  Харин манай Аглууд нүдээ олсон гавьяатын шагнал өгсөн гэж боддог шүү. Үнэхээр зэрэг, цол авах хэмжээнд хүрээгүй нь бол харагдана, үзэгчид өөрсдөө хэн нь хэн бэ гэдгийг мэдэж л байдаг. Тийм болохоор миний хувьд ач холбогдол өгье гэж боддоггүй.

- Сүүлийн үед гарсан киноноос хамгийн сайн нь гэвэл ямар киног нэрлэж чадах вэ?

- Үнэнийг хэлэхэд яг тэр гэж хэлэхэд хэцүү байна. Одоогоор намайг биширтэл, гайхтал хийсэн монгол кино байхгүй л байна.

- Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • saihantsetseg (49.0.132.112)
    nyalh amragtai boloo yu boldoo mini.oros shig huurhun ohin daguulaad yavj bdag boloo shiv.
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • бу бна (202.21.111.142)
    гоё дуулдаг ум байна лэ шүү анх гараж байхдаа гоё залуу байсан жоохон муухай боложхожээ за за ажилийн амжилт
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • ñàðàí (202.179.11.94)
    ¸ñòîé ÷èã ç¿òãýýä áàéãààðàé àìæèëò õ¿ñüå
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • (124.158.75.10)
    Зүтгээд байгаарай өөрт чинь амжилт хүсье.
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • (202.179.20.182)
    болдоо сайн кино хийгээрэй амжилт хүсье
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • (202.131.248.147)
    goyo zaluu baisan yumsan. muuhai boljee
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • Hi (202.179.14.111)
    Sain bn uu. Bi ene hvniig vneldeg sain jvjigchin sain nairuulagch.SHudraga hatuu zarchimch hvn. Tand amjilt husii.Zowhon Mongol kino gargadag kino teatre bas baij bolno shvvdee.
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • (124.158.75.10)
    харин ч манайхан сайжирч байга шүү бодлын хулгай ч бол сайн кино
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • guij bain bitgii kino hiigeech (122.201.18.138)
    bolihgyi yu ta nar , yzehiin araggyi yaduu sedevtei byyr hogiin hog gej helmeer kino hiitsgeedeg baij, kino urlag sunuud jil bolj bga shyydee
    2012 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 38 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 34 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК