
Жолооны үнэмлэхээ авах гэсэн иргэд Замын цагдаагийн газрын үүдэнд өнгөрсөн долдугаар сараас хойш дугаарлаж байгаа билээ

Жолооны үнэмлэхээ авах гэсэн иргэд Замын цагдаагийн газрын үүдэнд өнгөрсөн долдугаар сараас хойш дугаарлаж байгаа билээ. Жолооны үнэмлэх хэвлэдэг MDI компани техник, хэрэгсэлээ шинэчилж байгаатай холбоотойгоор үнэмлэх маш цөөхөн хувиар гарч байгаа нь ийнхүү ойчир дараалал үүсгээд байна. Энэхүү асуудал ирэх сараас шийдэгдэх учир үнэмлэх яаралтай авах шаардлагатай хүмүүс сурч буй жолооны курстээ хүсэлт гарган, түр үнэмлэх авч болох аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn