
Энэ сарын 10-ны шөнө 23.00 цагт Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг,
Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны
уулзвар-Таван шар хүртэлх авто замыг хаасан.

Энэ сарын 10-ны шөнө 23.00 цагт Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-Таван шар хүртэлх авто замыг хаасан.
Тус замын чиглэлийн өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан дулааны шугамын засварын ажил эхлэхээр болсон байна. Уг замыг маргааш өглөөний 06.00 цагт нээх юм байна. Иймд тус замаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Ц.Болор