Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аллага үйлдэх, эс үйлдэхүйн тухай хэлэлцсэнээс гажуудлаа л засчих

2018-9-26
0
ЖИРГЭХ

 

Монголын Эмнести Интернэшнлээс хуульч, эрдэмтэн судлаачид, хууль зүйн болон олон улс судлалын их дээд сургуулийн доктор, профессор, багш нарын хүрээнд “Үндсэн хууль ба цаазаар авах ял” сэдвээр хэлэлцүүлэг өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулсан.

Судлаачдын зүгээс 1992 оны Үндсэн хууль нь зарчмын хувьд төдийгүй текстийн хувьд цаазаар авах ялыг заавал хуульчлахыг шаардаагүй бөгөөд, Монгол Улс ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II  Протоколоос буцаж гарах боломжгүй болохыг Гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцын холбогдох заалт болон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 26 дугаар Ерөнхий зөвлөмжөөр зохицуулсан болохыг тайлбарлаж байв.

Учир нь цаазаар авах ял нь хүний амьд явах эрх болон хүний эрхэм чанартай байх эрхийг ноцтойгоор зөрчиж, хүнд угаас заяасан үндсэн эрхийг төрийн зүгээс үгүйсгэж буйг харгалзан НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИУТЭОУП/ зэрэг хүний эрхийн суурь баримт бичгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.

Гэвч өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Монгол улсад цаазаар авах ялыг сэргээх эсэх асуудлыг тойрсон маргаан, мэтгэлцээн гараад буй юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн амь насыг хохироосон, хүчирхийлсэн, бие махбодын дарамт учруулсан хэрэг их гарсан тухай бид бүгд мэднэ. Үүний улмаас иргэд цаазын ялыг сэргээх, хэргийн этгээдийг цаазлахыг шаардаж байсан юм. Тухайлбал, 13 настай охины амь насыг хохироосон хэрэг гарахад нийгэм тэр чигтээ уур бухимдалд автаж, Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид цаазын ял сэргээх тухай санал хүргүүлж, улмаар хуульчдаас бүрдсэн ажлыг хэсгийг гаргаж байсан юм.

 Цаазын ял сэргээх тухайд эрдэмтдийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа. Учир нь цаазын ял гээчийг сэргээснээр хүний амьд явах эрхэд халдаж байгаагаас гадна шүүхийн буруу дүгнэлтээс тухайн хүн хохирох магадлалтай бөгөөд цаазлуулснаас хойш хэдэн жилийн дараа цагаатгагдаж байсан гашуун сургамж байдаг талаар сануулж байгаа юм.

Энэ тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Цаазын ял онц хүнд гэмт хэргийг бууруулдаггүй” гэж ярьсан юм. Цаазын ялгүй байснаар гэмт хэргийн тоо харин ч эсрэгээрээ буурах хандлагатай байдаг аж. Тухайлбал, Канад улс 1975 онд цаазаар авах ялыг халсан. 2006 онд Канадын онц хүнд гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байдаг. Энэтхэг улсад 2004-2010 онд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч онц хүнд гэмт хэрэг 20 гаруй хувиар буурч байжээ.

 

 

Монгол улсын хувьд цаазын ялгүй орон болсноо 2012 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссоос зарлаж байв. Тодруулбал, Ц.Элбэгдорж Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа цаазын ялыг халах тухай санаачилга гаргаж, УИХ холбогдох эрх зүйн зохицуулалтыг батлуулсан юм. Ингэснээр манай улс цаазын ялыг эсэргүүцдэг орны тоонд багтсан.

Ер нь ардчилсан улс орнуудын үнэт өв нь хүний эрх байдаг. Судлаачдын хэлж байгаагаар цаазын ялыг бий болгосноор онц хүнд гэмт хэргийн улам өснө. Энэ нь зөв гарц биш хэмээн дуу нэгтэй хэлж байгаа.

Гэвч цаазын ялгүй орны тоонд багтсан хугацаанд гэмт хэргийн тоо 2011 онд 19197 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ нь өнгөрсөн он гэхэд 32259 хүрч өсчээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 1286, хүүхдийн хүчирхийллийн 576, хүчингийн 576 тохиолдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл их гарч байгааг дээрх статистик тоо харуулж байна.

Яахав Олон Улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хувьд цаазын ялгүй орон хэвээр байх ёстой. Учир нь цаазын ялыг сэргээснээр манай улсын гадаад харилцаанд сөрөг хандлагатай. Харин юу хэрэгтэй гэхээр маш сайн хариуцлагын систем, чанга хуулийн тогтолцоо хэрэгтэй байна.

Угаас цаазын ялыг сэргээх тухай асуудал хэсэг шуугиад л нам жим болох хандлагатай байгаа. Харин хүний эрхийг дээдэлдэг орон гээд онц ноцтой хэрэг үйлдсэн гэмт этгээдийг буруугүй хэмээн үхсэний хохь болгоод өнгөрөөдөг гажуудлаа л засъя.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.187)
    Ter gajuudal n toriin alba hemeeh gazar orj ajillaval bogino hugatsaand terbumtan bolno gesen bodol shuudee. Ene gajuudliig zasah bolomj gevel huviin hevshild orj ajillaval buh talaar iluu baih ter bolomjiig tor bodlogoor huuliar demjih heregtei bna.
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    18 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    1 цаг 16 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    1 цаг 51 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    2 цаг 3 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2 цаг 40 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    2 цаг 45 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    2 цаг 56 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    2 цаг 58 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 1 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    3 цаг 32 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    3 цаг 38 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    3 цаг 45 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 57 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    4 цаг 37 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    4 цаг 49 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    20 цаг 7 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    20 цаг 50 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    21 цаг 47 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК