Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж байгаа талаар манай сайт мэдээлсэн.

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж байгаа талаар манай сайт мэдээлсэн. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ талаар өнөөдөр Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг мэдээлэл хийхээр болжээ. Хурал Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас болно.
Б.Чимэг