Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Бямбажаргал: Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах нь чухал

2019-4-01
0
ЖИРГЭХ

“FARO Faundation Mongolia” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим бичиг үсэг” хөтөлбөрийн нээлт боллоо.

 

Нээлтэнд Хонгконг, Тайвань, Монгол дахь фэйсбүүк компанийн төлөөлөл, Монголын харилцаа холбоо зохицуулалтын газар болон ерөнхий боловсролын сургуулийн багш холбогдох төлөөллүүд оролцлоо.

Тус төрийн бус байгууллага нь цахим орчин дахь аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тоон бичиг үсгийн тухай хичээл заах, хүүхэд хамгааллын хөтөлбөр, цахим орчинд зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэж ажиллах, олон нийтэд сурталчлах зорилготой уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цахим ертөнц болон хариуцлагын уялдааг ойлгох болон зураг, нийтлэл зэрэг цахим контентуудыг бий болгох хуваалцах зэрэгт шаардагдах чадваруудыг хөгжүүлэх төдийгүй хүүхэд залуучуудад цахим орчинд олсон мэдээлэлдээ шүүмжлэлтэй хандан аливаа мэдээллийг боловсруулж сурах аж. Тоон бичиг үсгийн номын сангийн хөтөлбөрийг фэйсбүүкийн хамтрагч байгууллагууд болох Харвард их сургууль, Беркман Клейн төвийн мэргэжилтнүүд боловсруулжээ.

Энэ талаар Хонгконг, Тайвань, Монгол дахь фэйсбүүк компанийн Жорж Чэн “Өнөөдрийн хувьд маш чухал түүхэн өдөр болж байна. Фэйсбүүк компанийн хувьд дэлхий даяар явуулдаг хөтөлбөрийг Монгол хэлнээ буулгаж, Монгол сургуулиудад үнэ төлбөргүй сургах, заах боломжийг олгож байна. Уг ажилд партнераар ажиллаж байгаа Мэдээлэл харилцааны технологийн газар FARO Foundation Mongolia төрийн бус байгууллагад талархал илэрхийлье. Нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж буй энэ үед тоон бичиг үсэгтэн байх нь маш чухал байна. Энэ нь алваа улс орны стратегийн хэмжээнд яригдах ёстой чухал чадвар юм. Уг хөтөлбөрийн гол зорилго нь сурагчдыг аливаа мэдээллийг хүлээн авахдаа эх үүсвэрийг нь шалгаж, найдвартай эсэхийг нь лавладаг, олон талын эргэцүүлэлтэй болгох хөтөлбөр юм. Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд хувийн нууц, онлайн аккаунтын аюулгүй байдал болон нийгэмд түгээмэл байдагш сөрөг талуудыг хэрхэн шийдвэрлэх талаар сургана” гэв.

Ингээд “Цахим бичиг үсэг” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй “FARO Faundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

- “Цахим бичиг үсэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдад ямар давуу тал бий болно гэж үзэж байна вэ?

-“Цахим бичиг үсэг” хөтөлбөр Монголд орж ирж байгаа нь олон талын ач холбогдолтой л доо. Учир нь ирээдүй, хойч үеэ цахим орчинд зөв хандлагатай болгоход сургаж, төлөвшүүлэх хэрэгтэй. Бид бага байхдаа цахим орчин гэх зүйлийн талаар төсөөлөлгүй байлаа. Гэвч одоогийн нийгэм тухайн үеийнхээс шал өөр болсон.  Хандлага нь ч тэр. Тиймээс дэлхий ертөнц даяаршиж байгаа энэ үед цахим орчинг зөв ашиглахад суралцахгүй бол нийгмээсээ хоцрох зэрэг эрсдэлүүд бий болно. Тийм ч учраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш чухал гэж үзэж байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллана гэсэн шүү дээ. Одоогоор хамтарч ажиллахаар төлөвлөсөн хэчнээн сургууль байна вэ?

-Эхний сургалт энэ баасан гарагт эхэлнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс  ерөнхий боловсролын 20 сургуультай хамтран ажиллахаар болсон. Бидний гаргасан төлөвлөгөөгөөр нэг сургуульд 500 орчим хүүхдийг хамруулна гэж үзвэл нэг семистерт 10 мянган хүүхдийг хамрах боломжтой юм. Хэрэв уг үйл ажиллагаа үр дүнтэй байж чадвал цаашид Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ерөнхий боловсролын бүх сургуулиудад нэвтрүүлэх боломжтой.

Энд нэг зүйлийг дурдъя. “FARO Faundation Mongolia” ТББ Харвардын сургуульд бэтгэгдсэн хөтөлбөрийг Монгол хэлнээ орчуулан хүүхдүүдэд ойлгомжтой болгосон юм.

Энэ нь багш сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулагдсан байсан. Харин бидний зүгээс эцэг эхчүүдийг хамруулах хэрэгтэй гэж бодон тэдэнд зориулан зургаан хичээл явуулахаар бэлтгээд байна. Ингээд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад хэрэгтэй сургалт болно гэж найдаж байна.

-Цахим орчинд хүүхдүүд ямар мэдээ мэдээлэл хэрхэн олж уншиж байгаа талаар хяналт байдаггүй шүү дээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдэлээс хамгаалахад яаж ажиллах талаар жишээ дурдвал?

-Тухайлбал, бид хамгийн эхний хичээлээрээ хувийн нууцтай холбоотой хичээл заана. Цахим орчинд аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч, хаана амьдардаг талаар өөрийнхөө дэлгэрэнгүй мэдээллийг постолчихвол зөвхөн таны найз биш лайк дарсан хүмүүсийн найз нь давхар харна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хувийн мэдээлэл интернэтэд нэг л орсон хэн ч төвөггүй харж, дамжуулах боломжтой. Тиймээс бид хувийн нууцлалаа хэрхэн хамгаалахыг сурагчдад ойлгуулах юм.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
Улаанбаатарт 11 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    24 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    36 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    39 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    50 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    1 цаг 6 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    1 цаг 40 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    1 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    2 цаг 14 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    2 цаг 18 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    18 цаг 42 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    19 цаг 8 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    19 цаг 15 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 31 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    20 цаг 10 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    20 цаг 35 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    20 цаг 41 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    21 цаг 22 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    21 цаг 44 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    23 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК