
Өвөрмөц чадалтай хоолойтойгоороо урлагийнхан дундаа ялгардаг дуучин Ц.Хулан хип хоп урсгалаар дуулахаар болжээ.

Өвөрмөц чадалтай хоолойтойгоороо урлагийнхан дундаа ялгардаг дуучин Ц.Хулан хип хоп урсгалаар дуулахаар болжээ. Тэрбээр Монголоос анх удаа хип хоп фестивальд оролцох гэж буй МС Женнитэй хамтран хоёр дуу хийгээд байгаа аж.
Тэд “Эгэл жирийн эмэгтэй”, “Born in UB” зэрэг дуунууд дээр хамтран ажиллаж байгаа юм. Дуучин бүсгүй “Би хэдийгээр жазз дуулдаг ч залуу хүний хувьд хип хоп урсгалыг илүү сонирхолгүй яахав” гэжээ.
Ц.Болор