
Өнгөрсөн өдрүүдэд ганц үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ
хамгийн доод түвшиндөө хүрлээ. Энэ нь коксжих нүүрсний үнэ унаж
байгаатай холбоотой ажээ.

Өнгөрсөн өдрүүдэд ганц үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ хамгийн доод түвшиндөө хүрлээ. Энэ нь коксжих нүүрсний үнэ унаж байгаатай холбоотой ажээ. Эрдсийн түүхий эдийн зах зээл судалгааны байгууллага "Platts"-ийн мэдээлж буйгаар коксжих нүүрсний үнэ Австралийн боомтууд дээр 153-175 ам.доллард хүрч буурсан байна. Өөрөөр хэлбэл сар хүрэхгүй хугацаанд үнэ нь тонн тутамдаа 50 орчим ам.доллараар буурчээ. Хятад дэлхийн ган үйлдвэрлэлийн бараг тал хувийг нийлүүлдэг. Тус улсын гангийн үйлдвэрлэл энэ сарын сүүлээр өнгөрсөн дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 12 хувиар буурчээ. Энэ жилийн эхний хагасын байдлаар тус улсын гангийн үйлдвэрүүд өмнөх оныхтой харьцуулахад 96 хувиар бага ашигтай ажилласан байна.
Д.Ундрах 24tsag.mn