
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан УИХ дахь ажлын хэсэг нөгөөдөр буюу ирэх ням гарагт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцахаар болжээ. Ажлын хэсгийнхэн нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд, зарим их, дээд сургуулиудаар орж цаашид хийх ажлаа төлөвлөнө гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.