
Монголд хип хоп хөгжим үүсээд цөөнгүй жил болсон ч эмэгтэй репчид бага хувь эзэлдэг.

Монголд хип хоп хөгжим үүсээд цөөнгүй жил болсон ч эмэгтэй репчид бага хувь эзэлдэг. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн тавцанд ч эмэгтэй репперүүдийн тоо цөөн байдаг нь тус урсгалын дуулах хийгээд үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэртэй нь холбоотой гэдэг. Тэгвэл Монголын анхны эмэгтэй репчин Женни маргааш iLoft-д тоглолтоо хийх гэж байна. тус тоглолт “Монгол ген” нэртэй бөгөөд Gee, “Oppozit”, “Эсэргүү” хамтлаг, “2 хүү”-гийн Гавана, жааз дуучин Ц.Хулан, ди-жей Заяа, Чин нар оролцох аж.
Д.Ундрах 24tsag.mn