Кени улсын зүүн өмнөд хэсэгт байдаг омог хооронд мөргөлдөөн гарч 31 эмэгтэй, 11 хүүхэд, 10 эрэгтэй амьдаараа шатаалган, цавчуулж үхсэн аймшигт хэрэг гарчээ.
Омог хоорондын мөргөлдөөн нь Орма омгийн үхэр Покомо омгийн бэлчээрт орсноос болсон аж. Олон улсын ажиглагчид үүнийг улс төрийн зорилготой гэж үзэх болсон байна. Учир нь тосгоны оршин суугчид тус аллага гарч магадгүй байна гэдгийг цагдаа нарт мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ.
Кени улсад сүүлийн таван жилд ийм цуст аллага гараагүй байсан ажээ. Гэхдээ уг мөргөлдөөн болж байхад цагдаа нар орж зүрхлээгүй гэсэн мэдээ байна. Омог хоорондын иймэрхүү ширүүн мөргөлдөөн болоход цагдаа цэргийн хүчээр шийдвэрлэхэд хүч хүрдэггүй талаар нутгийн иргэд болоод цагдаа нар ярьжээ. Эртний улалмжлалаа хадгалсан дээрхи омгуудын тэмцэл ширүүн явагддаг учир төдийлөн оролцож чадаагүй байна . Гэвч энэ мэт цуст мөргөлдөөн гарахад иргэний эрхийг хамгаалдаг байх тухай яриад ч шийдэлд хүрч чадахгүй байсаар өдийг хүрээд байгаа юм.