
"Буриадаараа хөөрөлдөе, Бөхийн соёлоо дээдэлье” уриатай болох энэ наадам нь буриад зоны бөхийн барилдааны өв уламжлал, соёлыг сэргээн хөгжүүлж сурталчлах, хойч үедээ өвлүүлэн олны хүртээл болгох зорилготой юм. Барилдаан тойргийн журмаар зохиогдох бөгөөд багаар нь өрсөлдүүлэх аж.
Наадмын мэдүүлгийг 9-р сарын 5-ныг хүртэл хүлээн авч буй бөгөөд нэг сумаас 1 дасгалжуулагч буюу багийн ахлагч, 5 бөх, 1 засуул оролцох юм байна.Мөн оролцогч бүртээ буриад дээл, малгай, гутал өмсөхөөс гадна Монгол бөхийн гутал, зодог шуудагтай байх шаардлага тавьж байгаа гэнэ.
Жич: Наадамд бүртгүүлэх, эсвэл наадмын зохион байгуулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99110669, 98860669, 99584558 утсаар холбоо барьж болох юм байна.