
Харин төв банкны топ-менежер гадуур ийм яриа гаргасан хүнийг олж хариуцлага тооцох болно гэж мэдэгдсэн байна. Ер нь иймэрхүү яриа сүүлийн үед хэвлэлээр их гарах болжээ. Жишээ нь саяхан Хонг-Конгийн хэвлэлүүдэд Хятадын Сангийн яам, Төв банк, Хяналтын хороо зэрэг байгуулагуудын албан тушаалтнуудыг алга болсон алтны хэргээр шүүж цаазын ял оноосон гэж гарчээ. Алга болсон гэгдээд байгаа 80 тонн алт нь Хятадын төв банкны алтны нөөцийн 2%-тай тэнцэх хэмжээний алт юм. Одоогоор үнэн худал алин болох нь мэдэгдэхгүй байгаа ч засгийн газрын өндөр албан тушаалтнууд ямар нэгэн мэдэгдэл хийхгүй таг дуугүй байгаа нь хүмүүсийн эргэлзээг төрүүлж байна гэж “France-Presse” агентлаг онцлов.
Э. Индра