
Тус зүйл ангид “Албан байгууллагад орж иргэдийг зодож танхайрч, бусдын бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан, хуулийг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг зөрчвөл 2-5 жил хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ.
Тэрээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баярт МҮОНТ-ийн захирал М.Наранбаатартай таарахдаа ах Д.Сумьяабазарыг нь УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн зодсон юм. Хэдийгээр М.Наранбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч Д.Дагвадоржид гэрчүүдийн мэдүүлгээр түүнд эрүү үүсгэсэн билээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг цагдаагийн байгууллага заавал шалгах ёстой байдаг юм. Энэ дагуу түүнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)