
Францын Лиллей хотноо энэ сарын 9-23-ны хооронд оюун ухааны спортын
хоёрдугаар олимпиад болж, манай улсын зуун буудалт даамын шилдэг
тамирчид оролцлоо.

Францын Лиллей хотноо энэ сарын 9-23-ны хооронд оюун ухааны спортын хоёрдугаар олимпиад болж, манай улсын зуун буудалт даамын шилдэг тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Ази тивийн дөрвөн удаагийн аварга, Монгол улсын арван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ганцаарчилсан төрлийн шилдэг 12-т багтаж, Ази тивийн аварга болжээ. Энэ удаагийн тэмцээнд Унгар, Итали, Камерун, ОХУ, Латви, Белги, Чех, Беларус, Голланд, Монгол зэрэг арван орны эрэгтэй, ОХУ, Хятад, Украйн, Голланд, Монгол зэрэг таван орны эмэгтэй баг оролцжээ.
Ц.Болор