"Монгол туургатны бахархал академи" нэртэй аялал жуулчлалын компаниар үйлчлүүлсэн 50 гаруй ахмадын нэг нь Бээжинд амиа алдсан билээ. Мөн бусад нь барьцаалагдсан талаар манай сайт мэдээлсэн.

"Монгол туургатны бахархал академи" нэртэй аялал жуулчлалын компаниар үйлчлүүлсэн 50 гаруй ахмадын нэг нь Бээжинд амиа алдсан билээ. Мөн бусад нь барьцаалагдсан талаар манай сайт мэдээлсэн. Харин уг компанийн удирдлагад УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хаасан аж.
Мөрдөн байцаалтын явцад Хятадын тал тодорхой шалтгаанаар аялагчдын бичиг баримтыг хураан авснаас асуудал үүссэн болохыг тогтоосон байна. Мөн амиа алдсан иргэн гадны нөлөөгүй, эрүүл мэндийн байдлаас болж амьсгал хураасан нь тогтоогджээ. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Чимэг