-Хүмүүс ер нь хуримын бэлэг төдийгүй томоохон арга хэмжээний үеэр ч тасалгааны цэцгийг бэлгэнд өгөх нь их болсон байна. Энэхүү үзэсгэлэн хэдийг хүртэл үргэлжлэх вэ?
-Тасалгааны цэцэг бол хуримын хамгийн нандин бэлэг юм. Яагаад гэхээр тасалгааны цэцэг он удаан жил арчилаад л байвал ургасаар байдаг. Айлууд болон байгууллагууд тасалгаагаа амьд цэцгээр чимнэ гэдэг хамгийн сайхан зүйл юм. Европчууд цэцгийг аз жаргалын хэмжүүр буюу хамгийн аз жаргалтай айлыг цэцгээр нь жишиж харж байдаг. Хайтан клубын цэцэгчдийн цэцэг бол монгол хөрсөнд ургасан, маш тансаг цэцгүүд байдаг. Тасалгааны цэцэг бол хүүхдийн хүмүүжил мөн экологийн асуудал, утаа униартай тэмцэхэд хэрэгтэй зүйл. Яагаад хүүхдийн хүмүүжил нөлөөлөөд байна вэ гэхээр хүүхэд багаасаа амьд цэцгийг хайрлаж арчилна гэдэг хүмүүжилтэй болгож байгаан илэрхийлэл юм. Энэхүү үзэсгэлэнд тэр болгон хараад байдаггүй цэцгүүд олон байгаа. Жишээ нь, гүзээлзгэнэ ургасан цэцэг. Хайтан цэцэг, Бэр цэцэг, хүргэн цэцэг гэх мэт. Энэ дотроос титалчлаад үзэх юм Бэр, Хүргэн цэцгүүд маань сайн хүргэнтэй болох, сайхан бэртэй болохыг бэлэгшээдэг. Мөн Цээнийн цэцгийг охин маань сайн яваасай гэж бэлгэшээж үздэг. Өөрөөр хэлбэл цэцгийн утга учрыг мэднэ гэдэг бас нэг төрлийн мэдлэгээс гадна өөртэй ямар цэцэг зохицохыг мэдэхэд тустай. Тиймээс залуу хосуудад хандаж тасалгааны цэцэг олныг тарьж үр хүүхдүүддээ зөв хүмүүжил олгож, ээжийг хайрладаг эмэгтэй хүнийг хайрладаг тийм хүн болгоход цэцгийн нөлөө маш их шүү гэж хэлмээр байна. Манай үзэсгэлэнд ирж зөвлөгөө авч болно. Үзэсгэлэн ирэх сарын 1 хүртэл 7 хоног үргэлжлэх юм.
-Цэцэг арчлах талаар та манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Цэцэг арчлахдаа хамгийн гол нь усалгааг нь зөв тааруулах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь энэ гээд л их хэмжээгээр үндсийг нь илжиртэл усалсан байдаг. Энэ бол маш буруу. Мөн нарны хэт тусгалаас сэргийлэх хэрэгтэй. Ерөнхийдөө намар хаврын улиралд цэцэг тарих их зүгээр.
- Кактус буюу өргөст цэцгүүдийг хүмүүс айл гэрт байхад их муу гэж ярьдаг. Бас муу энергитэй цэцэг гэж байх уу?
-Энэ бол хүмүүсийн өрөөсгөл ойлголт. Харин ч өргөстэй цэцэг айлыг муу муухайгаас хамгаалж, хулгай зэлгийгээс сэргийлдэг. Дээрээс нь энэ цэцэг дэлбээлвэл тэр айл баяждаг гэх бэлгэшээл ч байдаг.

Д.Ундрах 24tsag.mn

Сэтгэгдэл (9)