

"Нийслэл асар"-т зохиогдох энэ загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох ажээ. Мөн Францын дуучин Ализе Жакоте урилгаар ирж дуу хуураа өргөхөөр болжээ. Шоуны үеэр Францад нэрд гараад буй Монголын загвар зохион бүтээгч ЦолоМөнх буюу М.Цолмандах өөрийн загварын коллекцио толилуулах юм байна.
Түүнийг манайхан алдарт дуучин Мадонагийн "Ла Исла Бонита" дууг шинэчилсэн хэлбэрээр дуулснаар илүүтэй мэдэх билээ.
Ц.Болор