зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автозамын түгжрэлээс урьдчилан сэргийлэх захирамж гаргажээ

2012-8-24
0
ЖИРГЭХ
24ЗАХИРАМЖ: Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, “ж”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 2, 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
24      ЗАХИРАМЖ: Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, “ж”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 2, 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.

1.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавих;

1.2. Автозамын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтныг авч ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

Хоёр. Энхтайваны өргөн чөлөө замын 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг зорчуулах, нийтийн тээврийн үйлчилгээний замналыг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тэмдэг, тэмдэглэл хийх, цаашид тусгаарлах хашлага тавих зураг төслийг боловсруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж 2013 оны нийслэлийн төсвийн төсөлд тусгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Гурав. 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Худалдаа үйлчилгээний томоохон төв, захын үйлчилгээний цагийн хуваарьт нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулан баталж, мөрдүүлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад, тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн цагдаагийн газар /Ө.Энхтөр/-т тус тус даалгасугай.

Тав. Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг зохион байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д даалгасугай.

Зургаа. Улаанбаатар төмөр замыг хот орчим, хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжийг Төмөр замын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран судалж, санал боловсруулж, 2012 оны 10 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай.

Долоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д, Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус ДААЛГАХ нь:

    7.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл болон хүүхдийн цэцэрлэгүүдийн эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах арга хэмжээ авах;

    7.2. Хоёрдугаар хавсралтанд дурьдсан сургуулиудын сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;

    7.3. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж сурагчдын цүнх, хувцсыг гэрэл ойлгогчтой болгох ажлыг зохион байгуулах.

Найм. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох автозамуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Ес. Орон сууцны хороолол доторх автомашины хөдөлгөөний орц, гарцыг хаасан хашаа, хаалтыг чөлөөлөх “Хашаа” арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /М.Буяндэлгэр/-нд даалгасугай.

Арав. Автомашины төлбөртэй зогсоол байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтаар хийлгэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

Арван нэг. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчилгааны самбаруудыг ашиглан улсын дугаараар хөдөлгөөнд оролцох хязгаарлалтын талаархи мэдээллийг байршуулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг хэвлэл, радио, телевизээр сурталчилах ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /н.Оюунбат/-нд тус тус даалгасугай.

Арван хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, стандартын шаардлагыг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай.

Арван гурав. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахад шаардагдах 1 тэрбум 778.2 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн давсан орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Арван дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дөрөвдүгээр хавсралтаар баталж, гүйцэтгэл үр дүнг 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

11
 
Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТТАЙГААР ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ

12

 
Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн гуравдугаар хавсралт

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙРОЛЦООХ АВТОЗАМУУДАД
ХУРД СААРУУЛАГЧ ХИЙХ, ТЭМДЭГ БАЙРЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ
12

 
Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн дөрөвдүгээр хавсралт
 

Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг
зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах
ажлын хэсгийн бүрэлдэхүүн
 
Ажлын хэсгийн ахлагч:    Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр     
 
Орлогч:    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга       

Гишүүд:    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга       

                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга       
     
                Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

                Нийслэлийн Газрын албаны дарга
    
                Нийслэлийн Боловсролын газрын дарга       
    
                Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга       
    
                Нийслэлийн Автозамын газрын орлогч дарга       
     
                Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга      
 
Нарийн бичгийн дарга:    Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга     
                                                                                 Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (203.91.112.234)
    Нээрэй энэ яаанаа яаг ядуу айлийн хүүхдийн сургууль дээр огт хурд сааруулагч алга,Бас тэр диана нтр дээр юун хүүхэд зохион байгуулаллтай тээвэрлэх вэ үнэтэй төлбөртэй сургууль ш дээ больчоо хэрэгтэй газартаа арга хэмжээ
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
    • Ёо юү вэ?
      Энэ одоо юу вэ юуг яаж хийгээд байгаам бэ арай дэндүүмаа. 2 хурд сааруулагч хийхэд ямар их зардал хийдийн. Энэ галзуурчиж арай дэнднээ. Дээр нь хэлэхэд бусад сургуулийн хажуу зам дээр хүүхэнд дайруулж үхэх хамаагүй юу тэ. Хуцдаг мал вэ Цагаан толгойтой эргүү ацаа хийх юмаа олж ядаад байна уу Хийвэл олигтой юм хий. Баячуудын хүүхдүүд амьд явах баталгаа гаргаад ядуу хүүхдүүд бол хамаагүй юу тэ. Эргүү дух
      2012 оны 08 сарын 27
  • Zochin (49.0.137.49)
    Ene surguuliud dan huviin barag uursduu bugd l unaatai surguuliud biz dee. Tegeed ch baychuudiin huuhduud l surdag bolohoor ingej iluu harj uzelgui yah ve bee. Uursdiinh ni ach guch nar suraltsaj bgaa yum chin Ingej ylgavarlaj bolohgui sh dee6 Ugaasaa l surguuliin unaa gej yriad bhaar gaihaj bsan yum.jiriin ardiin huuhduud bol uvul ni hulduj uheh geed l mungugui ni huugduj buugaad yvdag ni heveeree l bh yum bn l daa.
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.129)
    ХАШААНД АЙЛ БУУЛГАНА БУУХ ХАШАА НЬ СҮХБААТАР ДҮҮРЭГ 15 ХОРОО ДАБАДАРЖАГИЙН 105 ТООТ БУУХ АЙЛ НЬ ХӨДӨӨНЫ АЙЛ БАЙВАЛ САЙН БАЙНА БҮХ ҮЙЛЧИЛГЭН ОЙРХОН ШҮҮ ХАРИЛЦАХ УТАС: 88961364 РУУ ЗАЛГАНА УУ
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.129)
    МЭРЭГЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДЭВЭРЛИЙН ТӨВД ЭЛСЭТ АВЧ БАЙНА ҮҮНД: ОЁДОЛЧИН-ЭСГҮРЧИН: ЦЭЦЭГЧИН-НОГООЧИН: ТАЛХ-НАРИЙН БОВЧИН: ГАР УРЛАЛ-СУВИНЭЙР: ТОГООЧ-ЗӨГЧ: КОМЮТЭР-10 ХУРУУНЫ БИЧЭЭЖ: МУЖААН: ҮСЧИН-ГОО САЙРАНЧ ТӨГСӨГЧДИЙГ 100 АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА БҮРТЭГЭЛ ЭНЭ САРЫН 27 НД ХЭЛЭНЭ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ ҮҮНД: СУРГУУЛЬ ТӨГСӨН ГЭРЧИЛГЭЭ,ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ,ГУРУПИЙН ДЭВТЭР : ЖИЧ :НАС ХАРГАЛЗАХГҮЙ ШҮҮ ТА:24 ӨӨС ДООШ НАСНЫ ОЮУТАН БОЛ ДЭСПЭНТЭЙ: ТА:24 ӨӨС ДЭЭШ НАСНЫ ОЮУТАН БОЛ ДЭСПЭНТГҮЙ ШҮҮ ХИЧЭЭЛ 9 ДУГААР САРЫН 01 НД ЭХЛЭНЭ ОЮУТНЫ ДОТУУР БАЙРГҮЙ ШҮҮ ХАЯГ: СҮХБААТАР ДҮҮРЭГ 7 ХОРОО 11 ХОРООЛОЛ ХУЧИН ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛГИЙН ЦААНА 4 ДАВХАР УЛААН БАЙШИН МЭРГЖЛИЙН СУРАЛТ ҮЙЛДВЭРЛИЙН ТӨВ ГЭСЭН ХАЯГТАЙ БАЙР БАЙГАА ЭНЭ ЖИЛ 2 КУРСД ОРНО ОЮУТАН. О.АЛТАНБАГАНА ГЭДЭГ ХАРИЛЦАХ УТАС:99077410 РУУ ЗАЛГАНА УУ ЭНДЭЭС: М.33 ЗАЙСАН-ЗАМ ГҮРИЙН АВТО БААЗ-БУЛГИЙН 20 ГУДАМЖ: М.7 ЗАЙСАН-11 ХОРООЛОЛ ЭНЭ 2 ОЧНО ШҮҮ
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.129)
    ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯВНА 1 ХҮН ХАМАТРЧ ЯВЖ БОЛНО НАМ ХАМАРНА ДҮҮРЭГ ХОРОО ХАМАРНА ӨДРӨӨР ХАРИЛЦАХ УТАС: 95150968 РУУ ЗАЛГАНА УУ
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.129)
    ДЭМЖ БАЙНА
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • (202.55.182.28)
    МАН-ы малууд Хотын захиргааны барилгыг хүртэл 1 ч машины зогсоолгүй барьсан байгаа шд. Өөрсдөө ингэж үлгэр үзүүлэхээр хувийн компаниуд яах нь ойлгомжтой.
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • (124.207.123.39)
    ODOOXARIN NAADAX XUULIA YAGSHTAL NI BIELYYLEX XEREGTEI.mUUSAIN LUABARTHID MONGOOR ZODOOD ARIIN XAALGADAAD BAIX BI.YYNEES L BOLGOOJOL.
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • (202.170.69.227)
    good job
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
  • (122.201.18.156)
    Ардчилал гэж хуцах дуртай энэ цагаан толгойт нахиу хамарт буриад өөр арга чарга олоогүй юм байхдаа.Ухаанд нь ухна ишиг үхсэн мал вэ.
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
    • Chaddag yum bol chi uuruu garaad ireech. chadahgui bj bitgii nohoi shig end tend duugaraad bai. setgegdliig ni unshsan chin bvr buuljis hurchlee
      2012 оны 08 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    13 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    25 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    57 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    1 цаг 17 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    1 цаг 30 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    2 цаг 12 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    2 цаг 12 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    2 цаг 58 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    3 цаг 19 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    3 цаг 23 мин
  • Ээлжийн амралтаа харамсахааргүй өнгөрүүлэх таван санаа
    3 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр боловсролыг дэмжих санг 50 сая төгрөгөөр эхлүүлж байгаагаа мэдэгджээ
    4 цаг 17 мин
  • ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусла
    4 цаг 24 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    4 цаг 49 мин
  • Монгол, Киргизийн дээд боловсролын салбар, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
    4 цаг 50 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
    5 цаг 3 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    5 цаг 7 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлана
    5 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
    5 цаг 20 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК