зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Оюундарь: Эгч, дүү хоёрыг найман жил хүчирхийлсэн нь олон жилийн дараа мэдэгдсэн

2019-5-09
0
ЖИРГЭХ

 

Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Хууль зүйн байнгын хороо, НББСШУ-ны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг та ахалж байсан. Ажлын хэсэг хэр үр дүн нь юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд өөр өөрийн түвшинд ажлаа хийж байна. Энд маш сайн ажилласан, ажиллаж байгаа байгууллагыг энд онцолж ярих нь зүйтэй болов уу. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн асуудал эрхэлсэн цагдаагийн байгууллагын ажилтнууд,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар маш сайн ажилласан гэж хувьдаа бодож байна.

Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дөрвөн хууль хэрхэн хэрэгжиж байгааг шалгах ажлын хэсгийг би ахалж байсан. Энэ ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад өгч байсан. Тухайн үед ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагууд дор бүрнээ биелүүлсэн бол ийм олон хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байсан болов уу.

Ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлт нь ялын бодлогын ямар зүйлийг өөрчлөх, ямар ямар хуулийн эрхзүйн орчныг өөрчлөх вэ гэдгийг холбогдох яамд, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Ажлын хэсэг 2017 оны аравдугаар сарын дундуур байгуулагдаж, бүтэн жил ажилласан. Ингэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,  Хүүхэд хамгааллын 108 утас, төрийн бус байгууллагууд, хүүхэд хамгааллын байгууллага  тэр бүү хэл, хөдөө орон нутаг дахь түр хамгаалах байрын  үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцсан. Үүний үндсэн дээр хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдгийг тайланд тусгасан. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтэд юуг анхаарч, прокурорын байгууллага, ЭМЯ, БСШУСЯ, цагдаагийн байгууллага, ХЗДХЯ юунд анхаарлаа хандуулах шаардлагатай вэ гэдгийг зөвлөмжийн чанартай ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Цагдаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрынхан ажлын хэсгийн дүгнэлтийг үзэж, дүгнэлт дээр нэмж судалгаа шинжилгээ хийсэн байсан.

Үүнээс гадна 2014-2016 оны хугацаанд Шүүхээр шийдвэрлэгдсэн 80 хавтаст хэрэг бий. Үүнд, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын захиалгаар Хөгжлийн академи судалгаа хийж, стратегийн өмгөөлөл хийсэн.

-Хөгжлийн академи судалгаанд юу тусгагдсан юм бэ. Гарсан үр дүн нь юу байв, ямар дүгнэлт гарсан юм бэ?

-Судалгааны дүгнэлт нь ямар нэг байдлаар гэмт хэрэгтэн, ялтныг гэсгээгээд зогсохгүй хохирогчийг хамгаалах ажлыг давхар хийх хэрэгтэй юм байна. Үүнд сэтгүүлчид онцгой анхаарахгүй хэрэгтэй. Хэрэг гарлаа гэхэд сэтгүүлчид хохирогчтой холбоотой зүйлийг асуудаг. Хохирогч сэтгэлзүйн маш хүнд дарамтад орсон үед болсон процессын талаар асуухаар хохирогч сэтгэлзүйн хямралд улам өртдөг. Мөн энд мэдүүлэг авдаг цагдаа нь хүртэл онцгой анхаарах хэрэгтэй. Анхны мэдүүлгээр бүхнийг баталгаажуулж авах хэрэгтэй. Учир нь бэлгийн болон биемахбодийн хүчирхийлэлийн ураг төрлийн холбоотой хүмүүс ихэвчлэн үйлддэг. Тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёр дахь мэдүүлэг дээр хохирогч хэрэгтэнд зөөлөн ханддаг тохиолдол олон бий.  

Үүнээс гадна хохирогч өөрөө өргөдөл гаргасан тохиолдол маш бага хувийг эзэлдэг. 80 хавтаст хэргийн таван хувь нь л хохирогч өөрөө өргөдлөө гаргасан байна. Учир нь хохирсон иргэдийн ихэнх нь бага насны хүүхэд байдаг учир тэр бүр өргөдөл гаргаж чаддаггүй. Хохирогчийн эцэг эх, гэр бүлээс өргөдөл гаргасан нь 77 хувийг эзэлж байна. Хохирогчийн ар гэрийнхэн ямар тохиолдолд өргөдөл гаргаж байна гэхээр давтан гэмт хэргийн дараа эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ар гэрийнхэн нь мэдэж өргөдөл гомдол гаргадаг.

-Судалгаагаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэр байгаа нь гарсан уу. Тэр бүр мэдэгддэггүй, нуун дарагдуулдаг гэж сонссон?

-Хэрэг гарсан өдрөө 50 орчим хувь мэдэгддэг. Зарим нь 6, 7 жилийн дараа мэдэгдсэн тохиолдол ч бий. Энд зөвхөн нэг кейс дурдахад хойт эцэг нь 11 настай охиныг бүтэн зургаан жил хүчиндсэн, үүний дараа хохирогчийн дүү болох дөрвөн настай охиныг хоёр жил хүчиндсэний дараа мэдсэн байдаг. Ийм олон жилийн дараа мэдэгдэж байна гэдэг нь асран хамгаалагчид нь анхаарал сайн хандуулахгүй байна, хариуцсан эмнэлгийн байгууллагад тэр бүр очиж үзүүлэхгүй байна, эрсдэлтэй бүлгийн хамтарсан багийнхан төдийлөн анхаарал хандуулахгүй байгаагийн илрэл. Тиймээс үүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар насанд хүрээгүй хохирогчид зайлшгүй өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хохирогчийн авсан өмгөөлөгчийг хүчирхийлсэн этгээд хөлсөлсөн тохиолдол их гардаг. Саяхан гарсан нэг кейсд ийм тохиолдол гарсан. Нэг өмгөөлөгч хохирогчоо ч, хүчирхийлэгчээ ч өмгөөлж байсан байна. Тэгэхээр өмгөөлөгч алинд нь үйлчлэх вэ гэдэг ноцтой асуудал гарч ирнэ. Гэтэл хохирогч нь гол төлөв насанд хүрээгүй, тэр бүр санхүүгийн чадамж муутай байдаг. Харин хүчирхийлсэн этгээд энэ төрлийн гэмт хэргийг олон удаа үйлдсэн байсан, аль болохоор ялаас мултаръя гэж бодон мөнгө төгрөгөө ахиу өгдөг учраас өмгөөлөгч нөгөө талд үйлчлэх магадлалтай байгаа юм. Тиймээс гэмт этгээд хохирогч хоёр хоёулаа нэг өмгөөлөгчтэй байж хэзээ ч байж болохгүй. Гэтэл хөдөө орон нутагт тийм тохиолдол их бий.

-Ц.Цогзолмаа гишүүний санаачилгаар намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн бэлгийн болоод бие махбодийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийсэн. Та энэ үеэр ноцтой тоо баримт дурдсан. Тухайлбал, 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна гэсэн. Энэ хэр бодитой тоо юм бэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Бичигт хуулийн хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг нэмж хүндрүүлэх саналыг өгсөн. Уг бичигт “2-7 насны 298 хүүхэд хүчирхийлэлд автагдсан, 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна” гэсэн тоо статистик дурдагдсан. Эдгээр тоо баримт нь хүүхдийн хүчирхийлэл хавтгайрсан байгааг илтгэж байна. Үүнээс гадна тус бичигт хуульзүйн туслалцаа үзүүлсэн, зөвхөн байцаалтад оролцсон тохиолдлыг хамруулж үзэхээр  26 хувь нь өмгөөлөгчтэйгөө байцаалтад оролцсон байна. Хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан буюу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд дуустал нь хуулзүйн туслалцаа үзүүлсэн нь 33 хувь байна. Үлдэж байгаа 67 хувь нь өмгөөллийн үйлчилгээ аваагүй гэсэн үг. 93.75 хувь нь сэтгэл судлаачийн зөвлөгөө аваагүй байна.

-Бага насны хүүхдүүдийг хамгаалах чиглэлд яаж ажиллах ёстой юм бэ. Хуулиар тэмцэх хэрэгтэй юм уу, эсвэл нийгмийн сэтгэлзүйтэй тэмцэх хэрэгтэй юм болов уу?

-Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн бүлгийн уулзалтаар хүүхдийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлийн ажилд эрэгтэйчүүдийг оролцуулъя, мөн ямар нэгэн  улстөржилт хэрэггүй гэж үзсэн. Үүнээс гадна гэмт этгээдэд хариуцлага тооцох ялын бодлогыг хүндрүүлэх, гэр бүлийн орчинг онцгой анхаарах хэрэгтэй.

Энэ төрлийн гэмт хэрэг гэр бүлийн орчинд олноор үйлдэгдэж байгаа учир хүүхдүүдэд багаас нь бэлгийн амьдралын ойлголттой болгох, ямар нэгэн байдлаар бие эрхтэнд нь хүрэх юм бол болохгүй гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа яамдуудын ажлын ачаалал их байдаг учраас энэ чиглэлийн ажлыг муу хийж байна. Тиймээс гэр бүл, хүүхэд, залуучуудын тусгайлсан бие даасан бүтэцтэй болох хэрэгтэй байна. Ийм тусгайлсан бүтэцтэй болоход их хэмжээний мөнгө гарахгүй. Энэ төрлийн агентлаг нь байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгч 2017 онд цаазын ялыг сэргээх санал гаргаж байсан. Цаазын ялыг сэргээх боломжтой юу?

-Цаазаар авах ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуультай харшлаагүй. Энэ утгаараа түүнд тусгасан суурь үнэт зүйлийг бататгасан учраас уг гэрээг Үндсэн хуульд харшилсан хэмээн дагаж мөрдөхгүй байж болохгүй. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан байдаг. Монгол Улс нь олон улсын гэрээг хэрэглэх хандлагын хувьд эрх зүйн монист тогтолцоотой улс юм. Энэхүү тогтолцоо ёсоор нэгдэн орсон олон улсын гэрээ нь үндэсний хууль тогтоомжийн нэг хэсэг болж, түүнтэй адил хүчин чадал бүхий баримт бичигт тооцогддог. Тус гэрээнээс яаж гарах талаар олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцоор хоёр нөхцөл зааж зохицуулагддаг. Нэг талаар, уг конвенцын 56 дугаар зүйлд гэрээнээс гарах саналаа уг гэрээнд нэгдэн орсноос хойш 12 сарын дотор мэдэгдвэл гарах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Монгол ингэж мэдэгдээгүй. Түүнчлэн Нэмэлт II протоколд нэгдэж ороод зургаан жил болсон. Нөгөө талаар олон улсын гэрээ нь мөн чанараараа гарахыг зөвшөөрсөн агуулгатай бол энэ талаар тодорхой заалтгүй байсан ч уг гэрээнээс гарч болно гэж өөр нэг нөхцөл заасан. Гэтэл НҮБ-ийн Хүний эрхийн хороо болон маш олон шинжээчид Нэмэлт II протоколд нэгдэн орсон л бол гарч болохгүй гэсэн тайлбарыг хийдэг. Филиппин 2016 онд уг протоколоос гарч, цаазаар авах ялыг сэргээх гэж оролдсон. Энэ үед НҮБ-аас хүчтэй буруушаасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2007 онд тогтоол хүртэл гаргаж цаазаар авах ялыг халах төдийгүй халсан улсуудыг буцааж сэргээхгүй байхыг анхааруулсан. Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг олноор гарч байгаа учир цаазаар авах ялыг сэргээе гэдгийг хэлж байгаа.

-Цаазаар авах ялыг халснаас хойш гэмт хэргийн тоо буурсан гэдэг юм билээ.

-Цаазаар авах ялыг халахаас өмнөх болон халсны дараах онц хүнд гэмт хэргийн гаралтын тоог харьцуулахад уг гэмт хэргийн тоо өссөн тоо баримт байхгүй. Цаазаар авах ялыг хэрэглэж байсан 2002-2009 оны үед хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн тоо жилд дунджаар 294 гардаг байсан. Цаазаар авах ялыг халснаас хойш буюу 2010-2017 оны хооронд жилд 213 болж буурсан. Жилд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг 30-35 удаа гардаг. Энэ хэрэг огцом өсөөгүй, тогтвортой байгаа. Монголчуудын буруу зөвийг ялгах чадвар дээшилж хөгжсөн төдийгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн тусламжтайгаар энэ хэрэг үйлдэгдсэн даруйдаа ил гардаг болсон. Тэгээд тоо нь өссөн юм шиг харагдуулж байгаа хэрэг. Социализмын үед ч, цаазаар авах ял байх үед ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. НҮБ болон Их Британи, Канад, Энэтхэг зэрэг бусад орнуудад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаас илүү онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэдэг нь нотлогддоггүй. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгний хоёр дахь утга нь бага насны хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн хүнтэй хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ бол шударга ёс гэсэн агуулгатай байж магадгүй. Хуй нэгдлийн үед шударга ёс гэдгийг “амийг амиар” гэж ойлгож байсан. Хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан улсууд шударга ёсыг ингэж ойлгохоо больж байна. Шударга ёс гэдэг нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ялаар шийтгэх юм гэж ойлгодог болсон. Мэдээж ардчилсан улсын суурь үнэт зүйлд нийцсэн ялын төрлүүдээс хамгийн тохирсныг нь сонгоно гэсэн үг. Үндсэн хуулийн нэг гол зарчим бол гэм буруугүй хүнийг хэзээ ч шийтгэж болохгүй. Харамсалтай нь, цаазаар авах ялтай ямар ч улсад гэм буруугүй хүнийг шийтгэх магадлал их гардаг. 2000 оны үеийн Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрт анализ хийсэн судалгааны дүгнэлтээр нийт цаазаар авах ялд оногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 хүртэл хувь нь алдаа гаргах магадлалтай гэж гарсан. Гэм буруугүй хүнийг цаазлах магадлал 30 хувьтай байгаа хэрэг. Гэм буруугүй хүнд цаазаар авах ял өгчихөөд түүнийгээ өөрчилсөн тохиолдол Монголын түүхэнд маш их байдаг. Монголд 1958-2011 он хүртэл 870 хүнд цаазаар авах ял оногдуулсан. Цаазын ялын бүх мэдээллийг төрийн нууцад оруулдаг учраас энэ хүмүүсийн хэд нь яг гэм буруутай байсан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй. Жишээлбэл, “Баянхонгор аймагт нэг хүнийг хүчиндээд хөнөөсөн хоёр хүнийг цаазаар авсан. Гэтэл хүчирхийлээд, хөтлөөд, чирээд явсан мөр нь нэг л хүнийх байсан учраас дээрх хоёр хүний нэг нь гэм буруугүй байсан байх магадлалтай”  хэмээн харамсан өгүүлсэн байдаг. Өөр хэргүүд дээр ч нэр бүхий хуульчдын ийм харамсал бий. Ер нь энэ ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Монгол Улс 1937-1939 оны хооронд 30 шахам мянган гэм буруугүй хүнээ цаазалсан гашуун түүх бий. Цаазаар авах ял ийм аймшигтай үр дагавартай учраас бид шударга ёс гэдгийг амийг амиар бус ийм олон хүчин зүйлүүд дээр тулгуурлаж авч үзэх, тодорхойлох ёстой.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн Италид хийсэн айлчлалаас онцлох зүйлс
Ж.Золжаргал: Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (78.193.207.96)
    Уул нь цаад хүний ухамсар , хүмүүжилийн л асуудал шүү дээ . Эсвэл тэд өвчтэй улсууд . Сүүлийн үед хүүхдүүдтэй лифтэнд эсвэл нэг газар хамт байх , юм ярихаас хүртэл айх юм . Хүчингийн хэрэгт гүтгүүлвэл яана . Зүгээр л нэг амьдарчих юмсан даа .
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • JDU gee tol (202.179.31.11)
    Ner hugarahaar yas hugar gedeg shuu 2020 ond garna gej bitgii gorid oroo tolood yavaarai
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Би (66.181.183.253)
    Олон юм хуцалгүй дорвитой ажил хийгээч ээ хийж чадахгүй бол амаа хамхи. Эннээс чинь болоод гэж донтнуудын юм нь хөдлөөд бна.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Яриад л байхын ажил болгооч (103.229.123.103)
    Хүүхэд бүрээ эргэж тойрч харж хамгаалах үүрэг яах аргагүй засагт 1нт ирсэн. Орчин үэийн нийгэм угаасаа л тийм болсон учраас бусад улс орнууд ийм систэмээ аль хэдийн бий болгож хөгжүүлсэн. Жишээ загвар нь бэлэн байхад юундаа ухнадаад уймраад байдаг юм бол. Эд нарыг ингэж суух зуур өчнөөн хүүхэд амь амьдралаараа хохирч байна өдөр бүр гардаг гэмт хэрэг юм байна шдээ. Тэр хүчирхийлэгч нарыг өмгөөлөөд хашгираад унадаг хуульч эд нарыг eрөө с ойлгох байтугай сонсох ч хэрэггүй Тэд бол монгол хүүхдийг үзэн ядагчид мөн ба хүүхдийг тэгж доромжлуулж байхад кайф авдаг гарууд болтой. Их хурлынхан ч гэсэн ий м балиар хэргүүдийг сонсож кайф авдаггүй л юм бол ажлаа хийгээч засгаа шахаач
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • ЙЛБЭГЭЭ ОДОО ЦЭНЗУРГҮЙГЭЭР ОРООЧ ЭХЛЭЭЧ ХОШГИРУУЛАГЧАА (103.111.68.3)
    БАЛАЙ НОВШ МИНЬ ТЭР ЖДҮ-ГЭЭСЭЭ ЯАЖ ЯЛГҮЙ САЛАХАА Л БОД МИЕЭГИЙН ТЭНЭГ ХЭДЭН МАНГАРУУД
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • йа (103.11.195.34)
    ЖДҮ хол яв Шоугаа боль зүгээр
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Mjl (66.181.184.18)
    ENE SUKA HURTSIN HISEN EUR SHULTIG DEMJIJ KONOP DARJ BAISNIG ARE TUMEN MARTAGUI SHU
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • тэгсэн шүү
      тэгсэн шүү, бид мартаагүй мартах ч үгүй. Энэ авгай сохор азаар УИХд орж ирсэн шигээ одоо зайлнааа. Мангардуу л авгай бн лээ шдээ
      2019 оны 05 сарын 09
  • Зочин (103.26.195.77)
    Энэ Оюундарь их зальтай үнэг ,Шүүх засаглал аюулд орлоо гэж өвчигнөж байлаа Так и Монгол Шүүх байхгүй юм чинь Наваан-юндэн гуайн охин энэ тэр гэж солиороод түүний холын хамаатан байж болох юм "Сайн хүний нэрийг зарж иддэг" зарчмаар яваа Баб
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • тэгсэн
      энэний заль ч гэж юу байхав. Хурцад барьцаалагдсан өөдгүй гай
      2019 оны 05 сарын 09
  • иргэн (66.181.161.107)
    их хуралд сандлын бөглөөс болсон энэ мэт ,юу ч үл мэдэх"охидууд"хэдэн жилийг ардаа хийлээ дээ бас зүгээр суухгүй ээ мөнгө шаана эд чини
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    umora, pozor, dura. huchirhiiled urtood baihad belgiin humuujil olgo gene uu? huchirhiileld belen bai gej baigaa yumuu? mal aa, dugarah bolgondoo tenegteh yumaa.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    ene teneg manguu unee avgai yu hutsaad tohuurhaad bainaa? Bi ajlyn heseg ahalj baisan uchraas sain ajillasan geed yu soliorood bainaa? yarij baigaa yumand ni logik baina uu? songuul duhohoor ene metiin maanag yumnuud yamar ch hamaagui sedveer hutsaad ehlehiin. chi ih hurald tuntiij suugaad yu ch hiigeegui, buteegeegui, yugaaraa ch giiguuleegui, odoo chimeegui uher tsarailj suuj baigaad hurdan zail.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.43.61)
    Ер нь хуульчидаа зөв хүн болго, чадвартай байлга, болсон болоогүй баахан хуулийн сургуулиар баахан хүүхдийг мөнгөөр сургаад гарсан хүүхдүүдэд мөнгө л авах сонирхолтой болохоос бус бусад нь пад алга болоод байна. Ганц жишээ. Зоригийн хэрэг бүтэн 20 гаруй жил ярилаа шүүдээ. одоо мөн ярьсаар. Тэр 2 хүүхэд хүчиндэж 8 жил болсон малын зургийг нь тавиад олонд таниулдаа. хүмүүс тасдан хаях байх.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Хүүхэд хүчирхийлэлт тогтвортой байгаа гэнэ үү. Ичмээр юм.!!!!!!!
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (66.181.161.107)
    хэрэгжидэг хуули мнглд цөөхөндөө ийм бхд хүчин .хулгай луйвар гаарахаас ч яахав үнэхээр хариуцлага гээч юм алга даа
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Ажилдаа үнэнчээр ажиллахгүй байхад .Алтан хууль арав байгаад ч но биз дээ.Үнэнчээр ажиллахад ганц хууль байхад хангхлттай.Хуульчид ажил хиихгүй байнаа.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Уншигч (202.21.96.74)
    Бодлого байхгүй, хууль нь хэрэгжихгүй байгаа нөхцөлд хүүхэд хамгааллын арга зүй байхгүй ХГБЗХГ-ыг "сайн" ажилласан гэж ямар шалгуур, үзүүлэлтээр дүгнэж байгааг эрхэм гишүүнээс лавлах хүсэлтэй байна. Хэрхэн яаж хандах вэ? Урьдчилан сэргийлэх ойлголт байхгүй, хэрэг гарч хүүхэд хохирсны дараа арга хэмжээ авч байгаа тухай УИХ гишүүн хүн сайшаах маягтай ярьж суух нь хэр ёс зүйтэй асуудал вэ?
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    1 цаг 14 мин
  • Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа
    1 цаг 25 мин
  • Ерөнхийлөгчийн Италид хийсэн айлчлалаас онцлох зүйлс
    1 цаг 33 мин
  • Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
    1 цаг 42 мин
  • Ж.Золжаргал: Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа
    1 цаг 51 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 55 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
    1 цаг 58 мин
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
    2 цаг 10 мин
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
    2 цаг 15 мин
  • Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
    18 цаг 7 мин
  • Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    19 цаг 8 мин
  • “Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
    19 цаг 22 мин
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт эхэллээ
    19 цаг 37 мин
  • Пари Сен-Жермен vs Ренн: Аваргууд Монакод хүлээсэн ялагдлаа нөхөж чадах уу?
    20 цаг 27 мин
  • БОУАЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт эхэллээ
    20 цаг 42 мин
  • Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг Тагнуулын байгууллага илрүүлжээ
    20 цаг 59 мин
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 36 мин
  • Хавар, зун, намар салхи ихтэй учраас цахилгаан станц, автомашины утаа багасаж харагддаг байна
    22 цаг 0 мин
  • АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 91 вагон буюу 5460 тонн Аи-92 автобензин байна
    22 цаг 39 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
    22 цаг 44 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа
24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК