Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. Энэ сард улс, аймгийн цолтой гурав, аймаг, цэргийн цолтой нэг, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан нэг болох товтой байна.

- Арванхоёрдугаар сарын 29 нд 13:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.
Арванхоёрдугаар сарын 6 Бямба гаригийн 13:00 цагт, Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 7 Ням гариг, 13:00 цагт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 13 Бямба гаригт, 11:00 цагт, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Арванхоёрдугаар сарын 14 Ням, 14:30 цагт, Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар тойргийн сүүлийн хагас/,
- Арванхоёрдугаар сарын 20 Бямба, 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээртойрог/,
- Арванхоёрдугаар сарын 21 Ням, 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
– Арванхоёрдугаар сарын 27 Бямба, 11:00 цагт Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,





















































