Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар төрийн ордныг нээлттэй болгох асуудлыг шийдвэрлэх юм байна.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар төрийн ордныг нээлттэй болгох асуудлыг шийдвэрлэх юм байна. Тиймээс хуралдаанаас гарах шийдвэрийн дагуу маргааш буюу ням гаригийн морин цаг 11.40 цагаас Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох аж. Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно. Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм байна.
Б.Чимэг