
МУИС-ийн
70 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Гёнбүгийн их
сургууль хамтран "Азийн эдийн засгийн интеграцчлал ба бизнесийн орчин"
сэдэвт нэг өдрийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион
байгуулах гэж байна.

МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Гёнбүгийн их сургууль хамтран "Азийн эдийн засгийн интеграцчлал ба бизнесийн орчин" сэдэвт нэг өдрийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний бага хурлаар өнөөгийн бизнесийн орчны болоод эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хөндөж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагаа харилцан солилцох, цаашид хамтран ажиллах үндэс суурийг тавих зорилготой аж.
Хурал өнөөдөр "Хаан жимс резорт" амралтын баазад болох ба хуралд Гёнбүгийн их сургууль, МУИС-ийн профессор багш нар болон бусад судлаачид илтгэл хэлэлцүүлэн оролцох юм байна.
Б.Золбоо