Хятадын Шаньси мужийн Сүжөү хот АНУ-ын Калифорния мужийн Оранж тойрогтой хамтран “Үнээний мисс” уралдаан зохион байгууллаа. Сааль сүү, гадаад төрх, үүлдэр угсаа гэсэн үндсэн үзүүлэлтээр үнээнүүдийг өрсөлдүүлжээ. Дотуур хувцастай хятад бүсгүйчүүд уралдаанд “оролцогсдыг” дэмжин мал хуйд ойр дотно байдгаа нотлон харуулав гэж Хятадын “Ардын мэдээ” сонин мэдээлжээ.
Миссийн тэмцээний тэргүүн титмийг зүүсэн тарлан үнээний зургийг толилуулж байна. Дөрвөн хөлтэй, эвэртэй нь мисс бөгөөд бусад нь түүний дэмжигчид.











24tsag.mn
Сэтгэгдэл (1)