Засгийн газрын хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд 10.00 цагаас эхэллээ.

Засгийн газрын хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд 10.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг нээлттэй болгох, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн ёслолын журамд нэмэлт оруулах, Хэлэлцээрийн төсөл зэргийг хэлэлцэж байгаа юм. Мөн махны хангамж, үнийн талаар Х.Баттулга гишүүн, автобензин, дизелийн түлшний хангамжийн талаар Д.Ганхуяг гишүүн, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар Х.Баттулга гишүүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын талаар Х.Баттулга гишүүн, Эрчим хүчний салбарын талаар М.Сономпил гишүүн, Зам, тээврийн салбарын талаар А.Гансүх, Барилга, хот байгуулалтын салбарын талаар Ц.Баярсайхан гишүүн, Нийслэлийн талаар Э.Бат-Үүл гишүүн танилцуулж байна.
Б.Чимэг