
1. Нийтийн тээврийн хэрэгсэл
2. Эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг
3. Гал командын тэрэг
4. Төрийн өндөр албан тушаалтнууд буюу дарга нарын тэрэг
5. УБҮ дугаартай гэсэн таван төрлийн тэргийг замын хөдөлгөөнд хэзээ ч чөлөөтэй явуулах аж.
Эхний гуравтай нь ямар ч хүн барьцахгүй. Харин дарга нар өөрсдөө болохоор машинаараа чөлөөтэй яваад жирийн иргэдийг торгоно гэдэг нь дэндүү шударга бус шийдвэр гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Мөн УБҮ гэдэг нь эх сурвалжийн мэдээлж байгаагаар хахууль өгч авдаг дугаар гэнэ. Хэдхэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гантөмөр дарга нарын УБЗ дугаарыг халлаа гээд баахан шоудсан. Тэр дугаар нь УБҮ болон шинээр гарч ирсэн юм. Уг дугаарыг Улаанбаатарын дарга нар, баячууд, хөрөнгөлөг хүмүүс машиндаа зүүх болсон. Замын цагдаа тэднийг зогсоож чаддаггүй гэсэн. Ийнхүү дарга нарын шийдвэр дарга нартаа үйлчлэхгүй жирийн иргэдэд үйлчилж эхэллээ.
24tsag.mn