Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Эрдэнэцогт: Шүүгчийн ёс зүйн дүрмийг үү эсвэл хуулиа баримтлах уу гэдэг асуудал үүсдэг

2019-6-26
0
ЖИРГЭХ

Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Ёс зүйн зөрчил гаргасан шүүгч нарт ямар шийтгэл ногдуулдаг юм бэ?

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар сануулах, зургаан cap хүртэл хугацааны цалинг 30 хувь хүртэл бууруулах мөн огцруулах гэсэн гурван шийтгэлээс аль тохирохыг нь хурлаас оногдуулдаг. Хэрвээ талууд хурлын шийдвэртэй санал нийлэхгүй бол захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй. Шүүхээс бидний хийсэн шалгалт, шийдвэрийг шалгаж үзээд хууль ёсны үндэслэлтэй бол хэвээр нь, эсвэл хүчингүй болгодог. Хүчингүй болгохдоо шууд хүчингүй болгох эсвэл хүчингүй болгоод буцаах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг нь гаргадаг.

-Буцаавал танайхаас дахин шалгана гэсэн үг үү?

-Тэгнэ. Тиймээс л таны асуултад шууд хариулах боломжгүй.

-Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг шүүгчид яаж хүлээж авдаг вэ. Эсэргүүцэж, давж заалдах шүүхэд хандах тохиолдол хэр олон байдаг вэ?

-Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдол цөөнгүй бий. “Би ёс зүйн алдаа гаргасан учир зохих шийтгэлээ хүлээе” гэдэг шүүгчид байдаг. Тухайлбал, 2017 онд 202 гомдол шийдвэрлэсэн. Үүнээс 80.5 хувьд нь зөрчил гаргаагүй гэж үзэж, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Үлдсэн 29 шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээс 14-т нь сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. 2016 онд гэхэд нэг шүүгчид огцруулах шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, жилд 360-аад шүүгчтэй холбоотой 200-гаад гомдол ирдэг.

-Монгол Улсад нийт 512 шүүгч ажилладаг. Гэтэл 360 шүүгчдэд холбогдох гомдол ирсэн гэхээр...

-Уучлаарай. Яриаг чинь тасалчихъя. Давхардсан тоо гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Нэг шүүгчид жилд 2-3 гомдол ирэх ч үе бий.

-Иргэд, аж ахуйн нэгжээс нэг шүүгчид удаа дараа гомдол ирүүлэх нь тухайн шүүгч ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой юу. Эсвэл үнэхээр ажлын ачаалал их байна уу?

-Ажлын ачаалал их байгаа нь үнэн. Бидэнд ирсэн гомдлын дийлэнхийг шүүгч хуулийн хугацаанд шийдвэрээ гаргахгүй, гардуулахгүй удаасантай холбоотой гомдол эзэлдэг. Хуулиар 30 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой. Ийм хугацаагаар нэг удаа сунгах боломжтой гэхээр 60 хоногт багтаах ёстой.

Гэтэл нөгөө маргаан нь бүтэн жилээр сунжрах тохиолдол их гардаг. Тэгэхээр шүүгч нь ажлаа хийхгүй байна гэж иргэд, аж ахуйн нэгжээс гомдол гаргадаг. Гомдол ирсэн юм чинь мэдээж шалгаад тохирсон шийтгэлийг нь оноохоос өөр аргагүй.

-Иргэд шүүгчид итгэхгүй болохоор л ийм их хэмжээний гомдол танай байгууллагад ирдэг гэж бас харагдахаар байна?

-Энэ үнэний талтай.

-Шүүгчдэд итгэхгүй байна гэхээр шүүхэд итгэхгүй байна гэсэн үг биз дээ. Гэтэл шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн гэх судалгаа гаргасан байсан?

-Шүүгчид итгэхгүй байна гэдэг нь шүүхэд итгэхгүй байгаагийн л нэг хэлбэр. Судалгааны хувьд олон талтай. Өмнөх жилүүдээс хэдэн хувиар өссөн гэдэг үзүүлэлтийг олон шалгуураар шалгана шүү дээ. Түүнээс биш зөвхөн манайд ирүүлсэн гомдлоор хэмжих нь өрөөсгөл.

Гомдлын дагуу бид шалгаад ёс зүйн алдаа гаргасан бол сахилгын арга хэмжээ авдаг. Алдаа гаргаагүй бол "гаргаагүй” гэдэг шийдвэр гаргадаг. Энэ тохиолдолд иргэдийн олонх нь “Баярлалаа, шүүгч зөв шийдвэр гаргасан гэдэгт одоо итгэж байна” гэдэг. Тэгэхээр иргэд хардах эрхэндээ хэт эрдэж, үндэслэл муутай гомдол ихэвчлэн гаргадаг.

-Шүүгчид шийдвэрээ удаах тохиолдол аль ч шатны шүүхэд түгээмэл гардаг. Иргэн, шүүгч гэлтгүй өмгөөлөгч, шүүгчдийн дунд хүртэл ийм маргаан олон болдог юм билээ. Хэргийн материалтай танилцъя гэхэд татгалзсан хэр нь маргааш нь танилцаж болно гэж хэлсэн гээд үл ойлголцол их гардаг?

-Ийм тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, шүүх хурлын өмнөхөн өмгөөлөгчөө сольсноос болж өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлага их гардаг. Талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсээр байтал хугацаа алдах жишээтэй.

Жишээлбэл, энэ долоо хоногт шүүх хурал зарласан байлаа гэхэд “Өмгөөлөгчөө сольсон. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэж хүсэлт гаргахаар шүүхээс хугацааг нь сунгадаг. Гэтэл нөгөө талаас нь бас нэг үндэслэл хэлээд хугацаа сунгуулдаг. Энэ мэтчилэн зүйлээс болж хуулийн 60 хоног хэтэрчихдэг юм.

-Шүүгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар прокурор, мөрдөнгүүд олон зүйл ярьдаг. Ээж нь шүүгч. Гэтэл хэрэгт холбогдсон хүүхдийнхээ хэргийг шүүсэн гэхчлэн ашиг сонирхлын зөрчилтэй олон зүйл гардаг юм билээ. Танай дээр ийм төрлийн гомдол ирж байв уу?

-Ийм гомдол ирдэг. Уг нь хуулиараа шүүгч хуульд заасан үндэслэлээр татгалзах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг бид шалгадаг. “Нэг ангийн хүүхэд нь өмгөөлөгч, өөрөө шүүгч. Тэгтэл нэг хэрэг дээр ажиллалаа” гэсэн гомдол ирж байсан. Шалгахаар их сургуульд хамт сурснаас биш нэг ангийнх гэдэг нь нотлогддоггүй.

-Ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хамаарах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулиар хэрхэн зохицуулагддаг юм бэ. Хуульд энэ талаар огт дурдаагүй учир Шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулдаг гэж сонссон. Энэ үнэн юм уу?

-Хуульд хөөн хэлэлцэх хугацааг огт тусгаж өгөөгүй нь үнэн. Харин Шүүгчийн ёс зүйн дүрэмд тухайн зөрчил гаргаснаас хойш зургаан cap, мэдсэнээс хойш нэг сарын хугацаанд асуудлыг хэлэлцэхгүй бол тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзнэ гэж тусгасан байдаг. Ийм үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тохиолдол олон бий.

Жишээлбэл, “Шүүгч хэргийн нэг оролцогчийг байлцуулахгүйгээр нөгөө оролцогчтой нь уулзсан" гэсэн гомдлын дагуу шалгадаг. Хэрэг болсноос хойш хэдий хэр хугацааны дараа манайд хандах нь тодорхойгүй шүү дээ. Ирсэн гомдлын дагуу шалгахаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг.

-Ёс зүйн хорооны дүрэмд юу гэж заасан байдаг юм бэ?

-Мэдсэнээс хойш зургаан cap, тухайн зөрчил гарснаас хойш нэг жил гэж бий.

-Тэгэхээр гурван өөр хугацаа яригдаж байна. Алийг нь баримталж тухайн зөрчлийг шийдвэрлэх үү?

-Ноцтой зөрчилд хугацаагүй байх нь дээр гэдэг бодлогыг бид эрх бүхий байгууллагад уламжилдаг. Шүүгч нарт ч энэ саналаа хүргүүлдэг. Гурван өөр хугацааг нэг мөр болгох хэрэгтэй. Бид хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгөөгүй учир ёс зүйн дүрэмд заасан хугацааг мөрдөхгүй гэдэг шийдвэр гаргадаг. Гэхдээ зарим тохиолдолд шүү дээ.

Гэтэл үүнийг хэрэгсдэггүй. Ганцхан жишээ хэлэхэд нэг хэргийн оролцогч тухайн шүүгчийн өрөөнд цүнхтэй зүйл оруулж егөөд гарахдаа гар хоосон гарсан нь камерт бичигдсэн байсан. АТГ-т өгч шалгуулсан юм билээ. Тэндээс гэмт хэрэг биш гэдгээр хэрэгсэхгүй болгосон байсан.

-Яагаад?

-Зөөврийн компьютер өгч, авалцсан гэсэн. Бид үүнийг нь ноцтой зөрчил гэж үзээд шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хүчингүй болгосон.

-Энд нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Уг нь хуульд бид захирагдах ёстой биз дээ. Гэтэл Шүүгчийн ёс зүйн дүрэм хуулиас дээгүүр мөрдөгдөх нь зөв гэж үү?

-Шүүхийн ёс зүйн хорооноос ч, шүүхээс тухайн шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн.

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгөөгүй юм бол сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан юм биш үү?

-Хуульд хугацаа зааж егөөгүй учраас л ямар ч зохицуулалтгүй болчхоод байна. Үүнийг нь Шүүгчийн ёс зүйн дүрмээрээ зохицуулсан ухаан нь энэ. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тухай хуульд заасантай адил хугацааг дагаж мөрддөг гэсэн үг. Шүүгчид ч “Бид төрийн албан хаагч юм чинь энэ хугацааг дагаж мөрдөнө” гэдэг. Миний ойлгосноор шүү дээ.

-Шүүгчдийн ёс зүйн дүрмээр хөөн хэлэлцэх хугацааг зохицуулдаг юм бол танай хорооны Ёс зүйн дүрэм амьдралд хэрэгжих боломжгүй юм биш үү?

-Харин зөрчилдөөд байна. Манай хорооны дүрмийг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч баталсан. Анх биднийг томилогдох үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, Ерөнхийлөгчид өргөн барьчихсан байсан. Хугацааны хувьд ийм асуудалтай учир шүүгчийн ёс зүйтэй холбоотой зөрчлийг иргэд мэдсэн даруйдаа манай хороонд хандах хэрэгтэй. Үүнээс гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид маш олон зүйлийг хориглосон байдаг.

Энэ бүх хориглосон зүйл заалт Шүүгчийн ёс зүйн дүрэмд бүгдээрээ тусгагдаагүй. Бид судалгаа шинжилгээ хүртэл хийж үзсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр ямар нэг асуудал үүслээ гэхэд Ёс зүйн хорооны дүрмээ баримтлах уу эсвэл таны хэлснээр хуулиа дагах уу гэдэг асуудал үүсдэг. Яагаад гэвэл хуульд Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтанд гомдол гаргана гэж бий. 

Гэтэл хариуцлага тооцох гэхээр шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн ёс зүйн дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргах эрх нээлттэй. Гэтэл ёс зүйн дүрэмдээ хуульд тусгасан хориглосон бүх заалтыг тусгаагүй гэсэн үг.

-Үүнийг эрх бүхий байгууллагад уламжилсан уу?

-Бид гаднын эксперт болон шүүгчийн ёс зүйд судалгаа хийдэг эрдэмтэн, багш нар, шүүгчдийг оролцуулсан олон улсын бага хурал хийсэн юм. Хурлаас гаргасан зөвлөмж ном хэлбэрээр хэвлэгдэж гарна. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ, ШЕЗ болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлсний дараа холбогдох арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

-Танай хороо иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийх ёстой эрх бүхий байгууллага. УИХ-ын нэр бүхий гишүүн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хаягласан мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлтэй холбогдон шүүгчдийн талаарх яриа нийгэмд гарсан, Мэдэгдэлтэй холбогдуулан шалгалт хийх эрх хуулиар бий юү?

-Шалгалт хийх боломжгүй. Яагаад гэвэл Шүүхийн захиргааны тухай хуульд иргэд гомдол, хүсэлт гаргаж болно гэж заасан. Харин мэдээлэл гэсэн зохицуулалтыг тусгаж өгөөгүй. Энэ шүүгч гээд нэр цохож гомдол гаргавал бид шалгах үүрэгтэй. 2013 онд Шүүхийн ёс зүйн хороо байгуулагдахаас өмнө шүүгчид өөрсдийнхөө ёс зүйг хянадаг тогтолцоотой байлаа. Хороо байгуулагдсанаар хөндлөнгийн хяналттай болсон.

Есөн гишүүний гурав нь Хуульчдын холбоо, гурав нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас, үлдсэн гурав нь гурван шатны шүүхээс сонгогддог. Энэ системд давуу тал ч бий, сул тал ч бий. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хорооноос гаргасан шийдвэрийн олонхыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээдэг гэхээр энэ систем ажиллаж байгаагийн нэг илрэл. Тиймээс шүүгчидтэй холбоотой асуудал үнэхээр байгаа бол ёс зүйн хороонд хандах хэрэгтэй. Бид эрх, үүргийнхээ дагуу шалгахад бэлэн.

-Цагдаа цагдаагаа шалгана гэж хэзээ ч байхгүй. Харин ч хаацайлна гэдэг. Түүн шиг шүүгчид шүүгчдээ шалгана гэхээр нэг л итгэл төрөхгүй байна л даа. Өнгөцхөн харвал Хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гурван гишүүнээс бусад нь шүүх засаглалын тогооных байна шүү дээ?

-2013 оноос өмнө шүүгч шүүгчээ шалгадаг байсан гэж хэлсэн шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ одоогийн системээр ч гэсэн бараг л ялгаагүй юм биш үү?

-Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгч, өмгөөлөгч, прокурор буюу шүүх хуралдаанд оролцдог талууд хорооны гишүүнээр сонгогдох хориотой. Эрх ашгийн сонирхол гэж ярих гээд байх шиг байна. Тэгвэл гурван шатны шүүхээс сонгогдсон шүүгчид маань насандаа суусан хүмүүс. Энэ утгаараа ашиг сонирхлын зөрчилдөөн үүсдэггүй.

-100 хувь хараат бус байж чаддаг уу?

-Хараат бусын хувьд 100 хувь итгэлтэй байж болно. Орон тооны бус есөн хүн шүү дээ. Тус тусдаа ажил хөдөлмөртэй. Хуралд оролцоод дүгнэлтээ гаргаад явдаг. Хэрэг шийдвэрлэхэд оролцдоггүй учир шүүгчид ч нөлөөлөх боломжгүй.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.111.6)
    Шүүгчтэй холбоотой гарсан шийдвэрийг шүүх шүүгч хянадаг бол буруу тогтолцоо байна. Томилсон эрх бүхий албан тушаалтаны дэргэдэх зөвлөл юм уу? УИХ-ын дэргэдэх ёс зүйн дэд хороо хянадаг бол болохоор юм байна.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    11 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 5 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    12 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    13 цаг 4 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    14 цаг 11 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    14 цаг 36 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    14 цаг 49 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    15 цаг 12 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    15 цаг 35 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    15 цаг 48 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    16 цаг 3 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    16 цаг 21 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    16 цаг 39 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    17 цаг 35 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    18 цаг 5 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    18 цаг 19 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 19 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    18 цаг 28 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    18 цаг 33 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    19 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК