Малын бэлчээрээ хамгаалах гэсэн өвөрмонгол иргэнийг хятадууд зэрлэгээр хөнөөсөн хэрэг хоёр ч удаа гараад байгаа билээ. Үүнийг эсэргүүцсэн өвөрмонголчууд өнгөрсөн тавдугаар сараас хойш эрчимтэй тэмцэж, тэдний зарим нь хоригдож, зарим нь сураггүй алга болоод байгаа юм. Тиймээс өвөрмонголчууд өөрсдийн эрхийг хамгаалахын тулд олон улсын хүний эрхийн байгууллага болон бусад орнуудаас дэмжлэг хүсэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж. Гэсэн ч Хятадын Засгийн газар үүнийг нь мөн л боомилж, монгол бичгээр гардаг www.boljoo.com, www.mglbbs.net, www.medege.com зэрэг мэдээллийн сайтуудыг хаагаад байна.

Өвөрмонголын уламжлалт бичгийн шрифттэй www.bojoo.com нь зөвхөн өвөрмонгол биш буриад, халимаг, ар Монгол, ОХУ-д байгаа монголчуудыг мэдээллээр холбодог өргөн хүрээ хамарсан мэдээллийн сайт юм. Уг сайтыг 10-р сарын 27-нд хаасан бөгөөд “Манай сайт 11-р сарын 15 хүртэл зарим шалтгааны улмаас хаагдаж байна” гэсэн байна. Харин дээрх сайттай нэг өдөр зэрэг хаагдсан www.mglbbs.net нь амиа алдсан малчдын талаархи мэдээллийг эрчимтэй тарааж, Хятадын эрх мэдэлтнүүд өвөрмонголчуудын эрхийг хэрхэн зөрчигдөж байгаа тухай бичлэг, зураг, мэдээ тавьж байжээ.
Б.Баяр