Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кирсан Илюмжинов: Дэлхийн шатарчдын тоо нэг тэр бумд хүрвэл алдаатай шийдвэрийн тоо багасах болно

2012-9-01
0
ЖИРГЭХ
1Өнгөрсөн сарын 27-нд Туркийн нийслэл Истанбул хотноо Дэлхийн шатрын 40-р олимпиад эхэлж манай улсын багт тамирчид амжилттай оролцож билээ. Энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулагч, Халимагийн баатар, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын тэмцээн болон шатрын спортын талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Өнгөрсөн сарын 27-нд Туркийн нийслэл Истанбул хотноо Дэлхийн шатрын 40-р олимпиад эхэлж манай улсын багт тамирчид амжилттай оролцож билээ. Энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулагч, Халимагийн баатар, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын тэмцээн болон шатрын спортын талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
1-Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ажлын хувьд ямар сонинтой байна вэ?
-Энэ сарын 27-нд Дэлхий шатрын 40-р олимпиадыг нээхээр Туркын нийслэл Истанбул хотноо зочлоод ирлээ. Үүнд дэлхийн 170 гаруй орноос сэтгүүлч, үзэгчид, тамирчдаас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид оролцсон. Энэ бол хоёр жил тутамд зохиогддог дэлхийн хамгийн том шатрын тэмцээн. Бид тэмцээнийг хүртээмжтэй зохион байгуулахын тулд бүх тивийн бараг бүх улс оронтой холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байсан. Тэмцээн ч сайхан амжилттай зохион байгуулагдаж байна.
Мөн Истанбулд Дэлхийн шатрын холбооны Ерөнхий Ассемблей очсон. Хоёр жилийн өмнө Ерөнхий Ассемлей миний “Нэг тэр бум ухаалаг хүмүүс” нэрт хөтөлбөрийг баталсан юм. Харин одоо миний үүрэг бол дэлхий дээрх шатрын хорхойтнуудын тоог нэг тэр бумд хүргэх явдал юм.

- “Нэг тэр бум ухаалаг хүмүүс” хөтөлбөрийнхөө талаар яриач. Яагаад заавал нэг тэр бум гэж?
-Дэлхийн хүн ам долоон тэр бум гаруй. Тэгээд ямархуу байна вэ? Үндэстэн хоорондын болон шашны бүлэглэлийн мөргөлдөөн, ардчиллын төлөөх зүтгэл, санхүүгийн болон улс төрийн хямрал гээд олон зүйл болж байна. Эдгээр үйл явдлууд бүгд нөөцийн хомсдолоос үүсч байгаа юм. Манай дэлхийн газрын тос, шатахуун, алтны нөөц энгийн амьдралтай долоон тэрбум хүнд өөрсдийн соёл, үндэс угсаа, өвөрмөц байдлаа хөгжүүлэхэд хангалттай хүрнэ. Тэгвэл яагаад ийм олон асуудал үүсээд байгаа юм бол. Би нэгэн хялбар дүгнэлтэд хүрсэн. Энэ нь бүхий л асуудал хүмүүсийн хийх үйлдлээ хангалттай сайн боддоггүйгээс эхэлдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл эрх мэдлийг атгадаг улс төрчид буруу шийдвэр гаргах нь элбэг байдаг.

Харин шатар бол тархиа хөгжүүлэх хамгийн хялбар арга. Шатар тоглосноор хүн сайн бодож сурдаг. Эхлээд боддог, дараа нь хийдэг. Дэлхий дээр нэг тэрбум хүн сайн боддог болвол олон нийтийн шүүмжлэлт байдал ихэснэ. Шатар тоглодог нэг тэр бум хүнээс төлөөлөгч, сайд, ерөнхийлөгч, хотын дарга, сурвалжтан, хаадууд төрөх болно. Хэрвээ эрх мэдэл бодлоготой хүмүүсийн гарт очвол буруу шийдвэрийн тоо багасах болно. Үүний түүхэн жишээ нь Уинстон Черчилль. Тэрээр төлөөлөгчидтэй ярилцахдаа “Та шатар тоглодог уу” гэж дандаа асуудаг байсан. Тэр бол агуу удирдагч. Киссинжер, Гуэвара, Ленин нар мөн л шатар сайн тоглодог байсан юм. Тэд түүхэнд алдаа биш гавьяа үлдээсэн.

-Тэгвэл манай улсын удирдагч Путин ямархуу удирдагч вэ?

- Владимер Путин шатар тоглох маш дуртай. Түүнээс гадна тэр бол маш сайн тамирчин, ялангуяа бодолтын мастер гэсэн үг. Заримдаа жудод өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйн байдлыг урьдчилан мэдээгүйгээс болж хуурах мэхэнд орох тохиолдол бий. Энэ спортод хэдий гараар тулалдаж буй боловч чухал зүйл нь бодоход оршиж байгаа юм. Би Путинаас маш чухал бодлуудыг олж хардаг. Заримдаа Путин бодлогогүй алхам хийдэг. Олон  хүмүүсээс яагаад буруу алхам хийснийг нь асуухад “Ингэхээс өөр арга байсангүй, учир нь маш олон асуудал байсан” гэж хариулдаг. Харин Путин энэ асуултад холыг харснаа батлах хариулт өгдөг юм.

-Дэлхийн шатрын олимпиадыг энх тайвны зорилгоор зохион байгуулдаг гэж байсан. Шатар тоглосноор энх тайван байдал бий болно гэж үү?
Шатрын спортыг сурталчилж энх тайвныг түгээх нь энэ тэмцээний бас нэгэн гол зорилго. Жишээлбэл, би Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас мөн Израйлийн удирдагч Бенжамин Нетаняху нартай уулзсан. Бид тэмцээнд тамирчдаа оролцуулах талаар тохиролцоо хийсэн. Дэлхийн шатрын олимпиадын үеэр Израйль, Палестины хоорондох хана мянган шатрын хөлөг дээр нэгдсэн байсан юм. Мянга мянган палестин хүүхдүүд, мянга мянган израйль хүүхдүүдтэй шатар тоглосон. Энэ л миний хүссэн энх тайвныг хадгалах шатрын үүрэг юм шүү дээ.
Мөн би Өмнөд Солонгосын шатрын холбоод хүсэлт тавьж, тус улсын ерөнхийлөгчтэй нь тохиролцсон. Одоо Хойд Солонгосын тэргүүнтэй тохиролцохоор төлөвлөж байна. Хэрвээ хэлэлцээ амжилттай болвол бид Хойд болон Өмнөд Солонгосын харилцааны гүүр болж чадна. Хоёр талын хэдэн зуун хүүхдүүд шатар тоглож энэ хоёр орны энхийн харилцааны эхлэлийг бий болгох болно.

1Би өмнө нь бас нэгэн өөр хөтөлбөр санаачилсан боловч техникийн дэмжлэг авч чадаагүй учраас хэрэгжиж чадаагүй юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ямар улс, ямар тив оюуны чадвар хамгийн сайтай вэ гэдгийг тогтоож, үндэстнүүдийн IQ чадварыг тодорхойлох байсан. Жишээлбэл, АНУ болон ОХУ-ын иргэд хоорондоо яг ижил цагт интернэтээр шатар тоглох юм. Хоёр талд ердөө 10 минутын хугацаа л өгнө. Тэд яг ижил шатрын тоглолтыг ижил цагт хийх юм. Нэг үндэстэнд хичнээн ч тоглогч байж болно. ОХУ-ын үндэстнүүд өөр өөр газраас олон янзын нүүдэл хийхээр санал дэвшүүлнэ. Харин компьютер оросуудын дундаас хамгийн сайн нүүдэл хийсэн хүний нүүдлийг автоматаар сонгоно. Дараа нь АНУ-ын тал мөн л олон нүүдэл санал болгоход компьютер бас хамгийн сайныг нь сонгоно. Ийм замаар шатар тоглож тухайн хоёр үндэстний аль нэг нь хожно. Ингэснээр хүмүүс илүү их шатар тоглож, шатрыг ойлгодог болно. Энэ бол дэлхийн үндэстнүүдийн  IQ чадварыг тогтоох хамгийн хялбар арга юм. Бүр цаашлаад үндэстэн болон тив хоорондын тоглолтын хуваарийг телевиз, интернэт, радиогоор дамжуулна. Хамгийн олон хожил цуглуулсан нь хамгийн ухаантайд тооцогдох болно. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг маань хэрэгжүүлэх техник олдохгүй байна.

-Энэ арга аль үндэстэн хамгийн ухаантай вэ гэдгийг тогтоох юм байна. Хэрвээ үндэстэн хооронд зөрчилдөөн үүсвэл яах вэ? Хэн нь ухаантайгаа тогтоох гэж тоглосон хэрэг цэрэг армийн хэмжээнд яригдах болвол яана?

-Үгүйдээ, зөрчил болохгүй. Энэ бол зөвхөн тэмцээн. Магадгүй энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ЕБС, коллеж, их сургуульд шатрын хичээлийн сургалтыг танилцуулах болно. Учир нь тухайн үндэстэн сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх ёстой шүү дээ. Энэ замаар ч мөн дэлхийн шатарчдын тоог нэг тэрбумд хүргэж болно. Тэр цагт бид нөөцөө сайн ашиглаж, алдаатай шийдвэр бага гаргадаг болно.

1
1
1
1

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шатарч өвгөн (124.158.75.10)
    манай улсын тамирчид амжилттай орлцоод ирээ билээ. Энэ хүүтэй нэг шатар тавиад үзэхсэн.
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • Лут (203.241.247.100)
    Улс орноо юу шатраа юу бүү мэдээ
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • (122.201.18.141)
    Nadad ter umnu n tehnikiin demjleg avaagui geed bgaaa hutulbur n unheheeer taalagdaj bn. Uls undestnuudiin IQ chadvariig shatraar togtooh. Mani orond shatar shaggui nuudeg tsolgui uvuu nar huduuu oroon nutgaar hichneen olon bgaa bileee. OLon ulsiin hemjjeeenii master ntr geed bgaa nuhduus havi iluu hunuuus bgaadaa. Yaaj iim shan sanaag gargadag bnaa. Nuguu bill Gates ntr demjij boldguin bhdaa.
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • (122.201.18.141)
    delhiin hamgiin uhaantai hun Kirsan.
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • (202.156.10.242)
    Tuu durakmaa
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • duka (124.158.65.245)
    ene muu *** orosiin *** doloogch, tiim uhaantai um bol chi halimagaa yduurlaas gargaj , avilgalasaa salaach , Tsagaanzam guai Halimagiin ard tumen yaj zovj baigaag yrisan l bna lee. Putiniig dagaad l namiraad bai,
    2012 оны 09 сарын 01 | Хариулах
  • (103.10.22.27)
    Уучлаарай, алдаагаа засъя.Маш зөв бодлого байна. Манай төрийхөн ч мөнгө эрх мэдэл хоёроос өөр юм бодохоо больсон улс. яаж ч хөгжих вэ дээ. бодлогогүй бодлогын үр дүн дүн нь эх орны нутаг дэвсгэрийн бүрэн байдал алдагдаж, ард иргэд хэрхэн мунхарч байгааг нотолж байна. Одоо ардчилсан намынханд л найдаж байна. ТЭД ХЭР ШАТАР ТОГЛОДОГ ЮМ БОЛ ДОО.
    2012 оны 09 сарын 01 | Хариулах
  • бат (103.10.22.27)
    маш зөв бодлого байна. манай төрийхөн ч мөнгө эрх мэдэл хоёроос өөр юм бодохоо больсон улс. яаж ч хөгжих вэ дээ. бодлогогүй бодлогын үр дүн дүн нь эх орны нутаг дэсгэрийн бүрэн байдал алдагдаж, ард иргэд мунхарч байгаа нотолж байна.
    2012 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 24 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК