Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Амарсанаа: Аливаа зүйлийг хийснийхээ дараа биш, хийхээсээ өмнө хүмүүст хэлж сайхан энерги хуримтлуулахыг хүсдэг

2012-9-03
0
ЖИРГЭХ
2e8eeeafe436839cbig“Хоёр шөнө гурван өдөр”, “Хүний хүү”,  “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан “ЭсТи” студийн захирал, нэрд гарч яваа залуу найруулагч Б.Амарсанаатай уулзаж ярилцлаа.Тэрбээр хамгийн сүүлд “Хоёр тоосго” хэмээх өвөрмөц нэртэй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад байгаа юм.

DSC_0017    “Хоёр шөнө гурван өдөр”, “Хүний хүү”,  “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан “ЭсТи” студийн захирал, нэрд гарч яваа залуу найруулагч Б.Амарсанаатай уулзаж ярилцлаа.Тэрбээр хамгийн сүүлд “Хоёр тоосго” хэмээх өвөрмөц нэртэй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад байгаа юм.

    -Сайн байна уу. Таны “Хоёр тоосго” баримтат киноны чинь нээлт дээр очсон үнэхээр сайхан кино болсон байна лээ. Та манай үзэгчдэд киноныхоо тухай ярьж өгөхгүй юу, яагаад энэхүү киног хийе гэж  шийдэв?
-Тухайн үед Монголд олзлогдож ирээд ажил хийж байсан Япончуудаас энд тэнд олон хорих ангиудад байсан юм байна лээ. Миний энэхүү кинон дээр бол ердөө Хужир булангийн тоосгоны заводад болсон үйл явдлыг харуулсан байгаа юм. Киноны маань хэлэхийг зорьсон санаа бол өнөөдрийн энэ цаг үед улс орондоо ихийг бүтээсэн ахмад буурлуудыг залуучууд маань мэдэхгүй өнгөрчих вий дээ. Хоёр орны ард түмний хөлс цусаар энэ бүхэн ирсэн юм шүү гэдгийг өөрийнхөө зүгээс хэлэе гэж зорьсон.  Киног бүтээхэд нэлээн урт хугацаа шаардагдсан. Японы томоохон найруулагч надад тусалж архив баримтаасаа ашиглуулсан, мөн NTV телевиз уран сайхны тал дээр хамтарч ажиллаж тусалсан байгаа. Ерөнхий Хужир буланд байрлах тоосгоны үйлдвэрт олзлогдож ирсэн Япончуудыг хариуцаж ажлуулдаг хүн нь Шарав байсан байгаа юм. Тэгээд Шарав гуайн хувьд Япончуудыг зүгээр л ажлуулаад байх биш тордож, эрч хүчтэй байлгаж байж ажлуулахыг зорьдог байсан. Яагаад гэвэл эрүүл саруул, өлсгөлөн биш хүмүүсээс их бүтээл гарна шүү дээ. Тэгээд өнөөх Япончуудыг ахалж байсан ахлагч гэж байсан. Тэр хүнтэй нөхөрлөж өнөөх Япончуудыг үхүүлчихгүй юмсан гэсэндээ хоёр ширхэг халуун тоосго өгч явуулдаг байсан байгаа юм. Тэгээд өнөөхөөр нь Япончууд дулаацаж шөнөжин тэвэрч хонодог байсан. Магадгүй тэр тоосго байхгүй байсан бол өвлийн хүйтнийг Япончууд давж чадахгүй л байсан болов уу. Ингээд тэр дунд нөхөрлөл, хүнлэг сэтгэл, хөлс хүч гээд маш их нарийн нандин зүйлүүд явж байгааг л харуулах гэсэн юм энэхүү киногоороо.

2003 оноос хойш энэхүү киногоо хийхээр зорьсон. 2005 онд Шарав гуайтай Японыг зорьсон. Энэ мэт видео бичлэг, баримтыг цуглуулаад 30 минутын баримтат киногоо хийсэн юм.  Тэгээд уг киноогоо цааш нь улам том уран бүтээл болгохоор зорьж байна.

DSC_0041-“Хоёр тоосго ” киноны нээлт дээр Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын анхны тэргүүн хатагтай Ж.Цэвэлмаа гуай хоёр таныг аав шигээ  мундаг найруулагч болоорой гэж ерөөж байсан. Мэдээж найруулагч болоход тань  Б.Балжинням гуайн нөлөөлөл, үлгэр дуурайлал их байсан биз дээ?
-Мэдээж аав маань их нөлөөлсөн. Намайг бага байхаас л манайд дандаа урлаг соёлынхон ирдэг байсан.  Тэр үеийн шилдэгүүд, одоогийн алтан үеийнхэн ирдэг байсан. Тэдний үг ярианаас эхлээд хийж хөдөлмөрлөж байгаа нь надад үргэлж үлгэр дуурайлал болж байсан юм. Тэр хүмүүсийн нөлөөлөл, аавын маань нөлөөлөл аль аль нь байгаа. Би бол яг найруулагч мэргэжлээр төгссөн хүн биш. Тэс өөр мэргэжилтэй.  Одоогоор манай  “St”  студи маань байгуулагдаад нэлээн хэдэн жил болж байна.  1993 онд байгуулсан даа студиа.

- “Хоёр тоосго” киног Каннын кино наадамд зодоглуулах гэж байгаа талаар сонссон энэ талаар?
-Каннын кино наадамд оролцуулна гэдгээ бэлэгшээл болгож хэлж байсан. Одоогоор киногоо бүүр уран сайхны томоохон бүтээл болгоод Каннын кино наадамд сойхыг хүсч байгаа. Энэ бол миний зорилго, мөрөөдлийн маань нэг хэсэг. Зарим нэг хүн аливааг хийхийг зорихдоо өмнө нь хэнд ч хэлэлгүй байж байгаад бүтэснийх нь дараа хэлдэг. Харин би бол зүгээр хэлчихдэг. Яагаад ч юм монгол хүн амны бэлгээр гэдэг шүү дээ. Хүмүүсийн сайхан энерги цуглаг гэж хэлсэн юм.

-Кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Гэхдээ киногоо NTV телевизээр хамгийн эхэлж цацна. Дэлгэцэнд гаргахаасаа өмнө 2 цагийн ч юм уу тодорхой хэмжээний мэдээлэл өгөх журмаар нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байгаа.

-Ярилцлагынхаа сүүлчийн хормыг таньд үлдээе?
Ер нь залуучууд бид иймэрхүү кино үзэж байх хэрэгтэй. Адаглаад энэ хэдэн эртний барилга байгууламж ямар бат бөх байна. Үүнийг чинь тэр үеийн олзны хүмүүс яаж хөлс, цусаа урсгаж байж барьсныг мэдэж авбал илүүдэхгүй шүү дээ. Надад энэхүү киног хийхэд гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа. Хувь хүмүүсээс эхлээд олон арван хүн тусалсан. Маш их баярлаж байгаа. “Очир бат” сан Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайдаа, NCHK телевизийн хамт олон, тус телевизийн найруулагчид, баяраласнаа илэрхийлэе. Мөн NTV телевизийн захирал Уламбадрах найздаа, зураач Ариунсайхан  найздаа маш их баярлалаа. Мөн уран сайхны кинонд маань хамтарч ажиллах хүсэлтэй, хувь хүн албан байгууллагыг уриалж байна. Бидэнтэй хамтрах үүд хаалга нээлттэй шүү.

108c1d554b2f7db4big    -Ш.Цэвэлмаа: Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих хүнд үед Япон улс хамгийн их хандив, тусламжийг үзүүлсэн.

Киноны гол дүр болох Шарав гуайн тухай түүний охин Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай ярьсан яриаг сонирхуулж байна.
-Монгол, Японы найрамдлыг харуулсан “Хоёр тоосго” богино хэмжээний баримтат киног залуу уран  бүтээлч Балжиннямын Амарсанаа хийж бүтээлээ. Киноны гол баатар миний эцэг Самбуугийн Шарав Төв аймгийн Эрдэнэ сумын Гурван баян хэмээх нутагт  1918 онд төрсөн.  19 настайгаасаа цэргийн алба хашиж, офецерийн сургууль, монголын зэвсэгт хүчний хуяг, танкын хорооны анхны офефер, дотооджуулсан явган ботлоны штабын туслах,  олзлогдсон Япон цэргүүдийн Хужир булангийн лагерийн дарга зэрэг ажлуудыг 1937-1947 оны хооронд хашиж явжээ. Миний эцэг Шарав Монголын аж үйлдвэрийн салбар болох, төмрийн завод, модон завод, налайх шилний үйлдвэр зэрэг газар орлогч дарга  хийж явснаас гадна  улсын хэвлэлийн хороо, соёлын яам зэрэг газарт хэлтэс  тасгийн дарга зэрэг ажлуудыг 78 нас хүртлээ улсад тасралтгүй 55 жил хөдөлмөрлөж,  1939, 1945 оны хоёр дайнд оролцсон ахмад  дайчин . Эдүгээ 96 настай дайны амьд гэрч  түүхэн  хүний нэг юм аа. Миний аавын туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг түүхээс өнөөдөр бид зөвхөн нэгээхэн хэсэг болох олзлогдсон Япон цэргүүдийн Хужир булан дахь тупийн заводын  Монгол талын даргаар ажиллаж байхдаа Япон хүнд хэрхэн хандаж байсан талаар Японы талын дарга Аракава Саташигийн ирүүлсэн талархлын бичгээс харж болно.
ecea1c0da7fa7822big    Энэхүү бичигт: Эрхэм нөхөр Шарав дайны үед танилцаж нөхөрлөсөн дайчин нөхөр минь олзны цэргүүдэд хүн ёсоор хандаж байсныг чинь хэзээч үл мартана. Өгөөмөр сайхан  сэтгэлийг чин гүнээ хүндэтгэн биширнэ гэж бичсэн байдаг.
Ингээд энэ кино гарах болсон талаар хэдэн үг хэлэе. Одоогоос 67 жилийн тэртээ болсон дайны хүнд өдрүүдэд бөмбөг дэлбэрч, сум шунгинасан Халх голын дайнд өөд өөдөөсөө буу барин байлдаж явсан цэл залуу цэрэг эрс дайн дуусч энх цаг ирэхэд хэрхэн бие биедээ хүний ёсоор хандаж байсны бодит жишээг энэхүү киногоор харуулахыг зорьлоо. Энэ кино Монгол, Японы хооронд  дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойгоор гарч байгаагаараа бас онцлог болж байгаа юм. Олзны Япон цэргүүд нутаг буцсан тэр цагаас хойш 43 жил ямар ч холбоо харилцаагүй байсаар 1990 онтой золголоо. Аав минь Япончуудыг дандаа ярьдаг. Тэгээд бид 1991 онд Японы элчин сайдын яаманд хүсэлт тавьснаар аавын өгсөн нэрсээс 10 хүний 5.6 нь амьд сэрүүн байна гэсэн хариу авлаа. Тэгээд 1992 оны 7 сарын 4-нд Хужир булангийн армийн Японы талын дарга аавтай хамт ажиллаж байсан Аракави саташи, Тэдэн дотроос аавын танидаг хэсэг хүн ирсэн байв.  Үүнээс хойш олон Япон хүн Монголд ирсэн. Энэ явдлын талаар Япон, Монголын сонинуудаар олон удаа бичигдэж, олонч Япон аавтай уулзахаар ирсэн. Энэ сэвдээр Дашдоржийн Төмөртогоогийн бичсэн “Хоёр тоосго” гэдэг сурвалжлага  залуу уран бүтээлч Амараагийн сэтгэлд бууж энэхүү киног бүтээжээ.  Олзны Япон цэгүүдийн байршил, хийж гүйцэтгэж байсан ажлын талаар  зухас дурдая.
Манай улс 1945 оны 9-11-р сард зургаан удаагийн цуваагаар нийт 12.318 олзлогдсон Япон цэргүүдийг Хятадын Жэ хэй мужаас Монголд авчирсан юм билээ. Авчирсан цэргүүдийг Хужир булангийн тоосгоны үйлдвэо, Цагаан булагны  шохойн үйдвэр, Ар хустай, Туул, Ерөөгийн мод бэлтгэлийн үйлдвэр, Сэлэнгийн чүдэнзний үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат, налайхын нүүрсний уурхай, Зүүн бүрэн, Баруун хараа зэрэг 30 газарт хувиарлан ажлуулсан байдаг. Олзны Япончуудын хоол хүнсийг тусгайлан бэлтгэж, Амгаланд талхын цех шинээр барьж, Архайнган Өгийн нуурь загасны үйлдвэр байгуулж байжээ. Эрүүл мэндийг нь сахин хамгаалж Дамбадаржаа, Хужир булан, Алтан булаг хотод нэгдсэн эмнэлэг байгуулж Орос, Монгол, Япон эмч нар ажиллаж байсан байна. Улаанбаатар ажиллаж байсан Япончууд ДБЭТ, Гадаад яам, Төв номын сан, Элдэв очир кино театр, “Алтай” зочид буудал  зэрэг барилгуудыг барьж байгуулж байжээ. Эдгээр байгууламжууд нь хэдийгээр дайны цагийн хүнд гашуун үеийг санагдуулах боловч Япон хүний өөрийн гараар байгуулсан түүхийн дурсгал юм. Энэ цагт Монгол, Японы харилцааны бүтээн байгуулалт үргэлжилж Үйлдвэр комбинат цаашид олон тооны обьект Монголын нутаг дээр сүндэрлэж байна. Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих хүнд үед Япон улс хандивлагч орны хөдөлгөөнийг санаачлан хамгийн их тусламжийг үзүүлсэн юм.
Ярилцсан Д.Ундрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (203.194.115.202)
    Sain baina.zub l um
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 27 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 55 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 25 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 42 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 44 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 49 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 7 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 50 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 55 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 32 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 55 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 39 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 56 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 10 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 39 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 43 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 57 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 8 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 21 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 45 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК