Баянхонгор аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, чанартай,
аюулгүй хүнсээр хангах зорилт болон Хонгор нутгаа жишиг аймаг болгон
хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд мах боловсруулах үйлдвэр байгуулахаар
болжээ.
Баянхонгор аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, чанартай, аюулгүй хүнсээр хангах зорилт болон Хонгор нутгаа жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Тус үйлдвэр аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдэл бүхий, олон улсын чанар, стандартын шаардлагын дагуу баригдах юм байна.Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор бүс нутагт 50 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулахаас гадна ард иргэдийг баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэх аж. Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 100 бод, 500 орчим бог нядлах, гүн хөлдөөх зоорь нь 400 тоннын хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Гүн хөлдөөх зоорь нь нядалсан малын махны тал хувийг хөлдөөх чадалтай гэж тооцсон бөгөөд үлдсэн хэсгийг ангилан савлах, мөн дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэж, боловсруулах хүчин чадалтай байхаар хөрөнгө төсөв нь батлагджээ.
Мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд 2-3 жилийн дотор бүрэн ашиглалтад оруулах гэнэ.
Ц.Болор



















































