
Дээдсийн хүрээлэнгийн сайхан бүсгүй Парисийг клиптээ оролцуулахын тулд Ким Жэнь Хун нэг сая ам.доллар төлсөн байна. Малибу арал дээр зургаа авахуулахдаа Парис наран шарлагын газарт бикини, өндөр өсгийттэй зургаа даруулснаас гадна далайн эргээр цагаан даашинзтай явсан аж.
Парисийн дараагийн ажил нь Кимтэй хамт татуулсан зургаа өөрийн твиттер хуудсандаа “Хөгжилтэй сайн залуу” гэсэн тайлбартай тавих явдал юм. 3D форматаар авсан энэ клип ирэх аравдугаар сарын дөрвөнд үзэгчдийн хүртээл болох аж.
Д.Идэр

