
Шинэ сайд нар салбарынхаа ажилтай танилцаж, цаашид хийх ажлаа төлөвлөж байгаа билээ. Маргааш Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Нийгмийн бодлого, байнгын хорооны дарга Ж.Баянсэлнгэ нар соёл урлагийн байгууллагуудтай танилцахаар болжээ. Тэд нийслэл хотод байдаг нийт 17 байгууллагын ажилчидтай уулзах юм байна.