
Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 77 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 69 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Уг өдрүүдэд хүнийн санаатай алах нэг, бусдын гэмт гэмтэл учруулах хэрэг тав, хүчиндэх нэг, хулгайлах найм, булаах нэг, танхайрах 12, залилан мэхлэх нэг хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 33 осол бүртгэгдэж, 29 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 318 хүнийг эрүүлжүүлжээ. Үүнээс 147 нь есдүгээр сарын 1-нд буюу архи зардаггүй өдөр эрүүлжүүлэгдсэн байна.
Б.Чимэг