
Өнөөдөр Саппорогийн тойргоос хойшоо Ард аюушийн өргөн чөлөө рүү Гэмтэл согогийн эмнэлэг явах замд харамсалтай осол болжээ. Суудлын авто машин дээр барилгын кран нурж даруулсан байна. Жолооч нь Гэмтэл согогийн эмнэлэгт хүргэгдэсэн бол хичээлээ тараад явж байсан 10 настай хүүхэд газар дээрээ нас барсан байна. Хэргийн газарт цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа тул Саппорогийн тойргийн ойролцоох зам түгжрэл ихтэй байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Мөн осол гаргасан краны жолооч хятад хүн байсан тул тэр хавийн иргэд кранистыг зодсон гэх албан бус мэдээлэл байна.