
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр ТЕГ-ын архив архивын баримтаар бичил үзэсгэлэн гаргах, хэлмэгдсэн иргэдийн талаар түүх судалгааны өгүүлэл бичиж, төвийн хэвлэлд нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх, радио болон телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгох, хэлмэгдсэн хүмүүсийн мөрдөн байцаалтын хэргээс лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчлэх зэрэг олон ажлуудыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Хорин нэг дэх жилдээ тэмдэглэж буй “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр тус архиваас энэ сарын 4, 7, 11-ний өдрүүдэд цагийн хуваарийн дагуу хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ төлбөргүй олгож үйлчлэхээр болжээ.
Б.Чимэг