
Өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр Австралийн парламентийн төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалтаар СБД-ийн 45-р сургууль Австралийн сургуультай шефийн холбоо тогтоох болсон, мөн Австралид ажиллаж, амьдарч байгаа Монгол уран бүтээлчдийн бүтээлийг Соёл урлагийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны зүүн талын ханан дээр байрлуулж олны хүртээл болгох талаар ярилцаж мэдээлэл өгөх юм байна. Уулзалт Төрийн ордонд 16.00 цагт болно.
Б.Чимэг