
Төрийн ордонд УИХ-ын чуулган эхэллээ. Өмнөх чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага аваад байсан. Харин өнөөдөр аймаг, сум дүүргийн сонгуулийг хэрхэн явуулах талаар санал солилцсон учир чуулганы завсарлагааг дуусгаж байгааг мэдэгдсэн юм. Тиймээс гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг үргэлжүүлэн хэлэлцэхээр боллоо. Энэ хүрээнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ.