
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тудгардаг асуудлыг эрүүл хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тудгардаг асуудлыг эрүүл хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай өгүүлсэн "Самрын үр" хэмээх хүүхэлдэйн киног "Шинэ Монгол" сургуулийн төгсөгчид монгол хэлнээ орчуулан гаргасан байна. Тус кинонд сонсголын бэрхшээлтэй Кейко хэмээх охинд тулгарч буй гэр бүлийн болон нийгмийн асуудлыг хөнджээ. Мөн түүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санаа тавьж ажилладаг "Самрын үр" байгууллага хэрхэн байгуулагдаж байгаа тухай гардаг юм байна. Хэдийгээр энэ нь япон кино мэт боловч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүлд ямар бэрхшээлүүд тохиолддог, нийгмийн амьдралд ямар асуудал учирдгийг нь дэлгэрэнгүй хөндсөнөөрөө манайханд ч тустай гэгдэж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn