

Өчигдөр тэмцээний зургадугаар өргийн тоглолт болж эрэгтэй баг Афганистаны багийг 4:0, эмэгтэй баг Боливон улсын бүсгүйчүүдийг 4:0-р буулган авсан байна. Долдугаар өрөгт эрэгтэй баг Зимба улсын, эмэгтэй баг Казакстаны шатарчидтай оноолт таарчээ.
Зургаан өргийн дараах байдлаар эмэгтэй баг Туркийн 2-р баг, Англи, Швед, Боливон улсын багийг хожиж, ОХУ, Азербайжаны багт хожигдсон амжилтаар 22-р байрт явна. Харин эрэгтэй шатарчдын хувьд Фижигийн арал, Австрали, Афганистаны багийг хожиж, АНЭУ-ын багтай тэнцэн, Канад, Молдавын багт хожигдсон амжилтаар 56-р байрт явна. Ийнхүү манай эмэгтэй тамирчид дөрвөн хожилтой болоод байгаа юм.
Ц.Болор