
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хурлаар Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэр гаргасан байна. Иргэдийн хуралд 24 төлөөлөгч оролцсон бөгөөд 70,5 хувийн ирцтэйгээр хуралдаж ийм шийдвэр гаргасан аж.
Өмнө нь Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдыг огцруулах талаар олон удаа яригдаж байсан бол ийнхүү Орон нутгийн сонгуулийн өмнөхөн ажлаас нь чөлөөлжээ.