
2012 оныг “Хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон
зарласан. Энэ ажлынхаа хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр
сургуулийн дэргэд Усан спортын сургалтын төв нээлтээ хийлээ.

2012 оныг “Хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлынхаа хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн дэргэд Усан спортын сургалтын төв нээлтээ хийлээ. Уг төв дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбайтай, доод давхартаа фитнесс, чийрэгжүүлэлт, аэробэкийн танхимтай аж. Манай улсад анх удаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглаж байгаа нь энэ. Уг фитнесс өвөл зунгүй үйл ажилллах юм.
25 метр урттай гурван зам бүхий уг бассейний усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх юм байна. Нэг дор 30 хүн сэлэх боломжтой бөгөөд өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.
Ц.Болор