
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд зодолдсон нь улс төрийн хүрээнд шуугиан тариад байгаа. Мөн У.Хүрэлсүх гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэхээр Зүүний хүчний холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" төвд 11 цагт болно.
Б.Баяр