
Хятадын төрийн өмчит "Чалько" компани Өмнөговийн Овоотолгой болон бусад
коксжих нүүрсний томоохон ордыг эзэмшдэг "Саусгоби Ресорсез" компанийн
хяналтын багцыг худалдаж авах саналаа цуцалсан талаар "Ройтерс"
мэдээллээ.

Хятадын төрийн өмчит "Чалько" компани Өмнөговийн Овоотолгой болон бусад коксжих нүүрсний томоохон ордыг эзэмшдэг "Саусгоби Ресорсез" компанийн хяналтын багцыг худалдаж авах саналаа цуцалсан талаар "Ройтерс" мэдээллээ. "Чалько" өнгөрсөн дөрөвдүгээр сард "Саусгоби Ресорсез"-ийн 60 хүртэлх хувийг 926 сая ам.доллараар худалдаж авах санал тавиад байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой шинэ хууль баталснаар энэ санал гацаанд ороод байсан юм. Хятадын компанийн хувьд тавьсан саналаа хоёр ч удаа сарын хугацаагаар сунгасан ч эцэст нь ийн цуцлах шийвдэр гаргажээ.
Д.Ундрах 24tsag.mn