Мадагаскар улсад 67 хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн баасан
гаригт болжээ. Магадагаскарын нийслэл Антананариво хотоос 1000 км-ийн
зайд байрлах Форт Дапахин тосгоны ойролцоо энэ хэрэг гарсан байна.

Тус тосгоны үхрийг хулгайлсан зуун малын хулгайчруу тосгоныхон дайрсан байна. Малчид сүх, балт, хутга гэх мэт өөрсөддөө байсан эд зүйлсээр зэвсэглэн хулгайчидтай “тэмцсэн” байна. Малчид цагдаа нарт “Алдсан үхрээ авахыг хүссэнээс хүн алахыг хүсээгүй, хулгайчид шууд дайрсан” хэмээн ярьжээ. Зуун хүнээс бүрдсэн бүлэг хулгайч тосгоны 180 үхрийг хулгайлсан байснаас 167-г нь буцаан авсан байна. Малын хулгайчид гурван тосгоноос нийт 1200 үхэр хулгайлсан байжээ. 67 хулгайчийн амь үрэгдсэн энэ хэргийг тус улсын мөрдөн байцаах газрынхан шалгаж эхлээд байна.
Д.Идэр