

Энэхүү тэмцээн нь баг тамирчдын хувьд олимпийн наадмын эрхийн 100, 60, 40 оноо авахаас гадна, амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах, дэлхийн чансааны шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо үзэх ач холбогдолтой аж.
“Чингис хаан-2012” дэлхийн цомын цуврал тэмцээнд одоогийн байдлаар 20 орны баг тамирчид, албаны хүмүүс, шүүгч 150 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг орны тамирчид оролцох гэж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны жүдо бөхийн дүрмийн дагуу тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулдаг. Монголын жүдо бөхийн шигшээ баг “Чингис хаан-2012” тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулжээ.Ийнхүү манай улсаас нийт 56 жүдоч хүч үзэх аж.
Ц.Болор