Лондон 2012 олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн ОХУ-ын буриад тамирчин Волосова Любов Улаан-үүд хотын хүндэт иргэн болсон байна. Волосова чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр 1964 оны Токиогийн олимпийн боксын мөнгөн медалиас хойш тасарсан байсан олимпийн медалийг буриадад авчирсан юм.
Төлөөлөгчид шагнал гардуулах ёслолын үеэр “Энэ өдрөөс хойш олимпийн медаль хүртсэн буриад хүн манай орны хүндэт иргэн” бол хэмээн зарлан тунхагласан байна.
Хүрэл медальт Волосовад шагналыг дагалдуулж таван зуу мянган рубль гардуулсан байна. Мөн нийтийн тээврээр үнэгүй зорчих, хотын захиргааны үйлчилгээг үнэгүй авах эрх дагалджээ.
Д.Идэр


























































