
УИХ-ын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын гишүүд олон заалт нь ухралт болсон гэж шүүмжилсэн ч 60 хувийн саналаар хэлэлцэхээр болов. Гэсэн ч МАН-ын гишүүд энэ төслөө дахин эргэж харахыг сануулав. Тухайлбал М.Энхболд гишүүн орон нутгийн эрх мэдлийг хягзаарласан хууль болох гэж байгаа тул энэ төслөө татаж авахыг хүсэв.
Одоо гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм.